/ / ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ТАСГИЙН ТАНИЛЦУУЛГА

ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ТАСГИЙН ТАНИЛЦУУЛГА

 БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 

ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫНТАСГИЙН 

ТАНИЛЦУУЛГА 

      Дотоод Явдлын Яамны сайдын 1940 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 663 дугаар тушаалаар Дотоод Явдлын Яамны Баян-Өлгий аймаг дахь хэлтэс гэж байгуулагдсаны дараа БНМАУ-ын Дотоод явдлын яамны Улсын цагдан сэргийлэх газрын даргын 1940 оны 223 дугаар тушаалаар тус Цагдаагийн газар нь “Баян-Өлгий аймаг дахь Цагдан сэргийлэх анги” нэртэйгээр анх байгуулагдсан түүхтэй. 

       1940-1990 он хүртэлх хугацаанд захиргаа, аж ахуйн алба нь Баян-Өлгий аймаг дахь Нийгмийг аюулаас хамгаалах хэлтсийн бүтцийн харьяанд байсан.

     1962 онд ЦСБ өөртөө боловсон хүчний хэлтэстэй болж, бага тушаалын ажилтан хариуцсан тасгаа яамнаас авч, бие даан ажиллах болсон байна. Үүнээс өмнө нь ЦСБ-ын боловсон хүчний асуудлыг НАХЯ-ны боловсон хүчний хэлтэс, газар хариуцаж байв. 

         1970-аад оны сүүлчээр Улаанбаатар хотын ЦСГ, Улсын галын аюулаас хамгаалах газарт боловсон хүчний хэлтэс, тасаг байгуулж, зарим аймаг хотын цагдан сэргийлэх хэлтэс, ангийн улс төрийн орлогч нар боловсон хүчний асуудлыг давхар хариуцах болсон байна. 

        МАХН-ын Төв Хорооны улс төрийн товчооны 1980 оны 51 дүгээр тогтоол гарч ЦСБ-ын 60-аас дээш бие бүрэлдэхүүтэй анги салбаруудыг улс төрийн орлогчтой болгож, энэ ажилд нам, эвлэлийн байгууллагаас илгээлтээр боловсон хүчнийг авч ажиллуулах болсон юм. 

          Энэ тогтоолын дагуу 1981 оноос эхэлж ЦСБ-ын 60-аас дээш орон тоотой төв хөдөөгийн бүх анги салбарууд улс төрийн орлогчтой болж, улс төр хүмүүжлийн ажлын хүрээ далайц ихээхэн өргөжсөн нь боловсон хүчнийг сургаж хүмүүжүүлэх, хуульч, соёлч, ёс зүйч болгоход ихээхэн хувь нэмрийг оруулсан түүхтэй ажээ. 

      1989 оны үед ЦСБ-ын системийн байгууллагуудын намын үүрэг ролийг болон нэр хүндийг дээшлүүлэх зорилгоор УЦСЕГ-ын харъяа газар, хэлтэс, анги салбаруудын улс төрийн орлогчийн орон тооны намын үүрийн нарийн бичгийн дарга болгон өөрчилж, УЦСБ-ын улс төрийн хэлтсийг 1989 оны 07 дугаар сард татан буулгасан байна. 

       Ингэж шийдвэрлэсэн нь төржсөн намын захиргааг бэхжүүлэх гэснээс ЦСБ-ын ажилтан нь нам, эвсэл бүлгийн үзэл, суртал, эрхшээлд байх ёсгүй, харин төрийн алба хаагч байж, өөрийн хуульч, ёс зүйч ажиллагааг бэхжүүлж, сургалт, соён гэгээрүүлэх ажлаа дээшлүүлэхэд улс төрийн аппарат чухал рольтойг үл ойлгож алдаа гаргаж байжээ. 

         Энэ нь ч 1990 оны ардчилал шинэчлэлээр нотлогдож намаас түдгэлзүүлэх болж, улс төр хүмүүжлийн алба нь сэргэсэн түүхтэй ажээ. 

        ЦСБ-ын намын байгууллагын ажлыг 1990 оны 07 дугаар сард зогсоож, 1991 оноос алба хаагчдыг намын гишүүнээс түдгэлзүүлсэн бөгөөд ЦЕГ-т 1990 оны 09 дүгээр сард улс төрийн хэлтэс байгуулагдаж, харъяа төв орон нутгийн газар хэлтэсүүдэд улс төрийн сургалт, боловсон хүчний ажил эрхэлсэн орлогч, ажилтан ажиллуулах болсон байна 

      БНМАУ-ын Ардын Их Хурлын 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар батлагдсан шинэ Үндсэн хууль, 1992 оны 12 дугаар сард батлагдсан “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” Монгол Улсын Хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газрын дэргэдэх Цагдаагийн ерөнхий газрын “Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэс” болгож, бүтэц, зохион байгуулалтын хүрээнд Цагдаагийн хэлтэс нь Захиргаа, аж ахуйн алба гэсэн бие даасан нэгжтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. 

        Цагдаагийн ерөнхий газрын даргын 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “21 аймгийн цагдаагийн газар, хэлтсийн орон тоо батлах тухай” 651 дүгээр тушаалаар Удирдлага, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн орон тоо, цол, цалингийн зэрэглэлийг батлах тухай” 672 дугаар тушаалаар Удирдлага, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Орон тоо батлах тухай” 267 дугаар тушаалаар Удирдлагын бүтэцэд тус тус захиргаа, удирдлагын чиг үүргийг харьяалуулсан байна. 

    Хууль зүйн салбар түүний дотор цагдаагийн байгууллагын шинэтгэлийн хүрээнд Цагдаагийн албаны тухай хууль, дагалдан өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталж 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. 

      Дээрх хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтсийн орон тоо батлах тухай” 313 дугаар тушаалаар нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтсийн бүтэц, орон тоог баталсан бөгөөд “Захиргаа, аж ахуйн алба”-ыг “Дэмжлэг үзүүлэх тасаг” нэртэйгээр шинэчлэн зохион байгуулсан байна. 

    Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын бүтцийн зураглал, орон тоо батлах тухай” Б/279 дугаар тушаалаар “Дэмжлэг үзүүлэх тасаг”-ийн нэршлийг ”Төлөвлөлт, зохион байгуулалтын  тасаг” гэж өөрчлөн зохион байгуулсан байна. 

        Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны “Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц, албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэрэглэл батлах тухай” А/135 дугаар тушаалаар “Төлөвлөлт, зохион байгуулалтын  тасаг”-ийн нэршлийг ”Захиргааны удирдлагын тасаг” гэж тус тус өөрчлөн зохион байгуулсан байна. 

      1985 он хүртэл Цагдан сэргийлэх ангид хүний нөөцийг ажлыг хариуцсан бие даасан ажилтан ажиллаж байгаагүй ба хүний нөөцийг судлах, ажилд сургаж дадлагажуулах ажлуудыг аюулаас хамгаалахын төлөөлөгч нар гардан хийж бусад ажлуудыг зарим ажилтнууд хавсран хийж  байжээ. 

      1980-аад оны үед хүний нөөц хариуцсан ажилтнаар Ү.Тумар, Б.Дикей нар тодорхой хугацаанд ажиллажээ. 

       2002 онд Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шинэчилсэн найруулга батлагдан хэрэгжих болсонтой холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын 2002 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, томилох тухай” 299 дугаар тушаалаар[9] Цагдаагийн хэлтсийн бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулж, Даргын Боловсон хүчин, сургалт арга зүйн ажил эрхэлсэн дэд даргын орон тоог Даргын боловсон хүчин, сургалтын ажил эрхэлсэн эрхэлсэн туслахын орон тоо болгож өөрчилсэн байна. 

       2005 онд боловсон хүчин, сургалт эрхэлсэн даргын туслахын орон тоог Хүний нөөц, сургалт эрхэлсэн дэд даргын орон тоо болгон дахин өөрчлөн баталжээ. 

          -Улс төрийн орлогч, боловсон хүчин, сургалт арга зүйн ажил хариуцсан ахлах ажилтан, боловсон хүчин, сургалт арга зүйн ажил эрхэлсэн дэд даргаар цагдаагийн дэд хурандаа С.Хавдал 1985-2000 онуудад, 

         - Боловсон хүчин, сургалт арга зүйн ажил эрхэлсэн дэд дарга, боловсон хүчин, сургалт эрхэлсэн даргын туслах, Хүний нөөц, сургалт эрхэлсэн дэд даргаар цагдаагийн дэд хурандаа Х.Бакен 2000-2010 онуудад, 

           - Хүний нөөц, сургалт эрхэлсэн дэд даргаар цагдаагийн хурандаа М.Батболд 2010-2013 онуудад 

         -  Хүний нөөц, сургалт хариуцсан дэд даргаар цагдаагийн дэд хурандаа Е.Төлеу 2013-2014 онуудад тус тус ажиллаж байжээ. 

          2014-2018 онуудад нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсийн бүтэц орон тоог шинэчилсэнтэй холбоотой байгуулагдсан Дэмжлэг үзүүлэх тасаг, Төлөвлөлт, зохион байгуулалтын тасаг, Захиргааны удирдлагын тасгийн даргаар цагдаагийн хурандаа Т.Ганбат 2014-2017 онуудад, цагдаагийн хошууч Х.Ержан 2017-2018 онуудад тус тус ажиллаж байжээ. 

     Цагдаагийн дэд хурандаа  Ж.Жанболат 2018 оны 09-р сараас хойш Захиргааны удирдлагын тасгийн даргаар ажиллаж байна. 

         1990 он хүртэл тус Цагдаагийн газрын санхүү нь НАХ хэлтсийн санхүүгийн албатай хамт байсан ба 1990 оноос эхэлж тусад нь байгуулж, 1990 он хүртэл аж ахуйн албаны дарга, ахлах нягтлан бодогчоор н.Халраг, Б.Тамешкен, М.Найдансүрэн, А.Уандаг нар ажиллаж байсан бол цагдаагийн хошууч И.Ануарбек 1994-2013 онуудад, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батсүх 2013-2017 онуудад, цагдаагийн дэслэгч Д.Рагчаадорж 2017-2018 онуудад, нягтлан бодогчоор д/ч П.Нарантуяа, туслах нягтлан бодогчоор К.Асет, И.Мейрам, Х.Ербол, Б.Сауле, д/а С.Ира нар ажиллаж байсан бол одоо ахлах нягтлан бодогчоор цагдаагийн дэслэгч Б.Цэцэгмаа  ажиллаж байна. 

          2005 оноос орон нутгийн цагдаагийн газар, хэлтсүүдэд  хүний нөөцийн хэрэг хөтөлгчийн орон тоо бий болгож дараа нь хүний нөөцийн мэргэжилтний орон тоо болгон өөрчилсөн. 

       Тус газрын хүний нөөцийн хэрэг хөтлөгчөөр С.Ира 2006-2007 онуудад, а/х М.Анаргүл 2007-2011 онуудад, д/а И.Мария 2011-2012 онуудад тус тус ажилласан байсан ба хүний нөөцийн мэргэжилтнээр 2013-2021 онуудад х/ч Х.Дэнмсаа, 2022 онд а/х Б.Мэндбаяр нар ажиллаж байсан бол одоо цагдаагийн дэслэгч Л.Ядамсүрэн томилогдон ажиллаж байна. 

        Цагдаагийн газарт Сэтгэл зүйчийн орон тоог 2007 оноос анх баталсан бөгөөд цагдаагийн ахмад А.Венера 2007 оноос хойш тасралтгүй тогтвор суурьшилтай ажиллаж байна. 

    Аж ахуйн офицерээр х/ч Х.Народ, Х.Нурбат, а/д А.Тилеуберди, а/х П.Банзагч, а/д О.Амарзаяа, а/д Б.Давхарбаяр нар ажиллаж байсан бол 2022 оны 12 дугаар сараас хойш а/а А.Сайранбек томилогдон ажиллаж байна. 

   Аж ахуйн нярваар Д.Касей, н.Мединеш, М.Ардабек, Х.Ербол, а/а А.Манен, д/ч Б.Давхарбаяр, д/ч П.Нарантуяа, д/а А.Жанарбек, д/а Л.Ундрал нар ажиллаж байсан бол одоо цагдаагийн дэд ахлагч Д.Жаргалмаа ажиллаж байна. 

       Бичиг хэргийн эрхлэгч, бичээчээр А.Сангиа, Х.Уатбай, Ө.Галсан, н.Гантөмөр, Т.Айтуган, М.Бахыт, С.Бибигүл, А.Назгүл нарын хүмүүс ажиллаж байсан бол цагдаагийн ахлах ахлагч А.Бахытгүл 2007-2011 онд, цагдаагийн ахлагч Х.Сандгүл 2012-2017 онд, цагдаагийн дэд ахлагч Л.Ядамсүрэн нар ажиллаж байсан бол одоо бичээч, бичиг хэргийн эрхлэгчээр цагдаагийн дэд ахлагч Х.Сайханцэцэг ажиллаж байна. 

       Яамны сайдын 1988 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн б/145 тоот тушаалаар ЦСБ-ын ажлын шуурхай байдлыг сайжруулах зорилгоор Баян-Өлгий, Ховд, Увс, Архангай, Булган, Завхан, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл, Дундговь, Хэнтий, Сүхбаатар аймгийн ЦС ангид жижүүрийн жолоочтой болгожээ. 

    Албаны хэрэгцээнд анх 1945 оноос хойш автомашин хэрэглэж эхэлсэн ба анхны жолоочоор н.Хаматай томилогдож олон жил үр бүтээлтэй ажилласан байна. 

        Дараагаар нь А.Халидолда, н.Смат, н.Толяти, С.Махсум, Б.Алтангэрэл, Б.Чулуунбаатар, Ч.Бямбажав, Х.Парадхан, С.Самалхан, К.Пүрэвдорж, н.Ратай, а/а А.Табигат, А.Аманбек, Б.Асхар, А.Сейтхажы, Х.Ербол, а/а Д.Хуат, а/а Н.Ыбрай, а/а Н.Солтаншарив, Х.Ербол, Г.Мөнхдөл, Н.Тилеухавал, а/ч Б.Сабит, а/а К.Тахтиянал, а/а М.Бердимурат, а/ч А.Бауыржан, д/а М.Нурбек, д/а Ө.Бахытбек, а/а А.Есөн-Оргил, а/а Ш.Галымжан, а/а Х.Мухамед, а/а Н.Архалых, а/а А.Саяжан, а/а Ж.Айдос,  а/а Р.Нурбол, а/а М.Хавдуали, а/а Ж.Авдүлкадир, а/а И.Эрдэнэшагай, д/а Б.Батгэрэл,  д/а М.Нямсүрэн нар ажиллаж байсан байна. 

    Одоо цагдаа-жолоочоор цагдаагийн ахлах ахлагч Х.Багдаулет, цагдаагийн ахлах ахлагч Э.Энхжаргал, цагдаагийн ахлах ахлагч С.Талгат, цагдаагийн ахлах ахлагч Б.Энхтүвшин, цагдаагийн ахлагч М.Нямсүрэн, цагдаагийн ахлагч Ж.Айболат, цагдаагийн ахлагч Б.Амарбаясгалан нар ажиллаж байна.     

    Сантехникийн слесарь, мужаанаар н.Турсынхан, Ш.Сайлау, Т.Савет, С.Шаймурат, Б.Нэрбиш, Н.Жамц нар ажиллаж байсан бол одоо сантехникийн слесарь, мужаанаар н.Жамбалгарав ажиллаж байна. 

       Үйлчлэгчээр А.Зукар, А.Мансура, С.Танзила, Акпан, Биржан, М.Айжибек, Ц.Буянхишиг, Х.Сумъяа, С.Раушан, Т.Сынап, Х.Саттигүл, С.Шолпан, Ж.Кулаш, С.Жамилаа нар ажиллаж байсан бол одоо Д.Дэлгэрмаа, Н.Ганибет,  н.Наранцацрал нар ажиллаж байна. 

      1991 онд зах зээлийн харилцаанд шилжиж, улс орны эдийн засгийн байдал хүндэрч иргэдийн хэрэгцээний хүнсний барааг картаар олгох болсонтой холбогдуулан Цагдаагийн хэлтсийн дэргэд дэлгүүр ажиллуулж, алба хаагч, ажилтнуудад үйлчилгээ үзүүлж эхэлсэн бөгөөд тус дэлгүүр 1995 он хүртэл ажилласан ба энэ хугацаанд худалдагчаар Х.Сагила, Б.Шария нар ажиллаж байсан. 

  

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна