/ / ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН ТАСГИЙН ТАНИЛЦУУЛГА

ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН ТАСГИЙН ТАНИЛЦУУЛГА

     

ЦАГДААГИЙН ГАЗРЫН 

ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН ТАСГИЙН 

ТАНИЛЦУУЛГА 

 

         Тус Цагдаагийн газар 1940 онд байгуулагдсан өдрөөс эхлэн нууц далд аргаар үйлдэгдсэн эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулж эрүүгийн тагнуулын ажил анх эхэлсэн. 

         ЭХЭС албаны үйл ажиллагааг нэгтгэн 1992 оноос эхлэн ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба зохион байгуулагдаж, Нийслэл хот, хөдөө орон нутгийн эрүүгийн албыг нэгтгэн удирдах, хүнд, онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, гүйцэтгэх ажлын тасаг, тамгын хэлтэс, илрээгүй хэргийг нөхөн илрүүлэх хэлтэс, хулгай хэрэгтэй тэмцэх хэлтэс, халаасны хулгай ба малын хулгайтай тэмцэх, эрэлч нохойн албаны тасагтай зохион байгуулагдсан байна. 

        Тус цагдаагийн газрын эрүүгийн тагнуулын ажиллагааг 1940-1991 оны хооронд эрүүгийн ахлах төлөөлөгч нар удирдан зохион байгуулж байсан бөгөөд анх 1991 онд “Эрүүгийн цагдаагийн тасаг” байгуулагдсан түүхтэй. 

           1991 оныг хүртэлх он жилүүдэд эрүүгийн ахлах төлөөлөгчөөр цагдаагийн хошууч Х.Рахатжан, ахмад Ц.Авирмэд, Ч.Балбан, н.Баатар, Х.Бекен нар томилогдон ажиллаж байсан ба эрүүгийн төлөөлөгчөөр цагдаагийн дэслэгч Х.Уатбай, Х.Нурбат, Х.Тилеген нар, Өмчийн ахлах төлөөлөгчөөр х/ч Е.Жуасхан, эдийн засгийн ахлах төлөөлөгчөөр цагдаагийн хошууч Ж.Батбай, Х.Уатбай, Х.Хаутай, Х.Онтуган нарын хүмүүс ажиллаж байжээ.

            Тухайн үед эрүүгийн ахлах төлөөлөгч нар нь хүн амь, дээрэм, булаалт, иргэдийн амь бие эрүүл мэндэд халдсан хэрэг, авто аваарын хэрэг, өмчийн хулгайтай тэмцэх, өмчийн ахлах төлөөлөгч өмч ашиглал, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажиллан, илрүүлсэн хэрэгтээ хэрэг бүртгэлт явуулан мөрдөн байцаалт явуулахаар мөрдөн байцаагчид шилжүүлдэг байсан байна.

         Эрүүгийн ахлах төлөөлөгч аймгийн хэмжээнд гүйцэтгэх ажлыг удирдан зохион байгуулахаас гадна илрүүлсэн хэрэгтээ хэрэг бүртгэлт явуулах, эрүүгийн хэргийн болон өргөдөл гомдлын нэгдсэн тоо бүртгэлийг давхар хариуцан ажиллаж байв. 

           Эрүүгийн ахлах төлөөлөгчөөр ажиллаж байсан хошууч Халигийн Рахатжан нь тус албанд ажиллах хугацаанд эх орны амгалан тайван байдлыг хамгаалах, гадаад дотоодын дайсны элдэв халдлагыг илрүүлэх, түүнтэй тэмцэх, эх орны хөгжил цэцэглэл, социализмын үйл хэрэгт саад учруулах гэсэн хорон санаатай этгээдүүдтэй тууштай тэмцэл явуулах үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулан ажилласан байна. 

             Хурандаа Цэндийн Авирмэд 1964-1972 онд Баян-Өлгий аймгийн Алтай, Толбо, Буянт сумдын хэсгийн төлөөлөгч, эрүүгийн ахлах төлөөлөгчөөр ажиллаж байгаад Намын дээд сургуульд элсэн суралцаж, 1976 онд сургуулиа төгсөөд 1976-1982 онд НАХЯ-ны намын хорооны зохион байгуулагч, хэлтсийн эрхлэгч, тасгийн дарга, 1982-1990 онд тус аймгийн НАХ хэлтсийн дарга, Цагдан сэргийлэх ангийн дарга хүртэл дэвшин томилогдон ажиллаж байгаад 1991 онд гавьяаны амралтанд гарсан. 

             Хурандаа Жубайханы Сейтахмет нь 1968 онд ЦЕДС-ийн хуулийн анги, 1982 онд МУИС-ийн хуулийн ангийг  тус тус төгссөн дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй хүн байсан ба 1969-1972 онд тус аймгийн Алтай сумын, 1972-1978 онд Цагааннуур хорооны, 1978-1980 онд Цэнгэл сумын хэсгийн төлөөлөгч, 1980-1984 онд эрүүгийн ахлах төлөөлөгчөөр ажиллаж байгаад, ахлах мөрдөн байцаагч, мөрдөн байцаах тасгийн дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга хүртэл дэвшин ажиллаж байгаад 2006 онд гавьяаны амралтанд гарсан.    

               Ж.Сейтахмет нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг 14 жил удирдаж хурандаа хэмээх эрхэм цолоор шагнуулсан. 

            Хошууч Чүхээгийн Балбан нь 1945 онд Цэнгэл сумын бага сургуулийг төгсөөд тус сургуульд багшилж байгаад 1956 оноос аймгийн ХЗЭ-ийн хороонд зааварлагчаар дэвшин ажиллаж, 1957 оноос цагдан сэргийлэх байгууллагатай ажил амьдралаа холбож иргэний гэр бүл, паспортын байцаагчаар ажиллаж байгаад 1963 оноос Цэнгэл, Сагсай, Улаанхус, Алтай, Буянт сумдыг хариуцсан хэсгийн төлөөлөгчөөр, 1973 оноос эрүүгийн ахлах төлөөлөгчөөр, 1979 оноос Буянт сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад 1988 онд гавьяаны амралтанд гарсан байна. 

          Ч.Балбан гуай хэдийгээр хуулийн мэргэжил эзэмшээгүй ч гэсэн гярхай, авхаалжтай, хариуцуулсан ямар ч ажлыг тавигдаж байгаа шаардлагын хэмжээнд хийж гүйцэтгэдэг ажилтан байсан талаар ахмад ажилтнууд дурсан ярьдаг. 

         Хошууч Елибайн Жуасхан нь 1962 оноос тус аймгийн НАХ хэлтсийн цагдан сэргийлэх ангид хэсгийн төлөөлөгч, хүүхдийн төлөөлөгч, өмчийн ахлах төлөөлөгчөөр тасралтгүй 22 жил ажиллаж байгаад 1984 онд өвчний учир хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.        

       Эрүүгийн хэргийг эрэн сурвалжлах алба нь жилээс жилд өргөжин бэхжиж 1970-1980 онуудад сум бүр хэсгийн төлөөлөгчөөр бүрэн хангагдаж, улмаар 1993 онд эрүүгийн хэргийг эрэн сурвалжлах алба нь “Эрүүгийн цагдаагийн алба” гэж нэрлэгдэх болж эдийн засгийн төлөөлөгч, хүүхдийн байцаагч, эрүүгийн хэргийн тоо бүртгэгч, криминалистикийн шинжээч зэрэг төрөл мэргэжлийн алба хаагч нар харьяалагдах болжээ. 

         1991-2000 он хүртэл тус тасгийн ахлах төлөөлөгчөөр дэд хурандаа З.Жайсан хошууч Ж.Батбай, Ж.Баймош, С.Алтай, эрүүгийн төлөөлөгчөөр ахлах дэслэгч Х.Народ, Н.Зориг, Х.Болат, эдийн засгийн албаны ахлах төлөөлөгчөөр хошууч Х.Уатбай, цагдаагийн дэд хурандаа Х.Онтуган, эдийн засгийн төлөөлөгчөөр дэслэгч Х.Мейраш, Б.Наргулан, Б.Галамбахи, криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч Р.Махсат, цагдаагийн ахмад Т.Бауыржан, ахлах ахлагч  Б.Дикей нар, 

            2001-2010 он хүртэл эрүүгийн ахлах төлөөлөгчөөр цагдаагийн хошууч Х.Мельс, Х.Тилеухабыл, цагдаагийн ахмад Ш.Мурат, цагдаагийн ахмад, А.Алданыш, эрүүгийн төлөөлөгчөөр цагдагийн хошууч Х.Баймош, ахмад Б.Хайырлыс, А.Асылбек, дэслэгч Ж.Аманжол, Б.Ганболд, Х.Ержан, Н.Досжан, Т.Серикбол, эдийн засгийн ахлах төлөөлөгчөөр ахмад М.Шынарбек, эдийн засгийн төлөөлөгчөөр Б.Наргулан, нохойн туслах төлөөлөгчөөр, ахлагч н.Төлеужан, дэд ахлагч Н.Досжан, туслах төлөөлөгөөр ахлагч А.Сайранбек нар, 

            2011 оноос хойш ахлах төлөөлөгчөөр цагдаагийн хошууч Б.Хайырлыс, хошууч Х.Өлзийлхам, ахмад С.Бат-Эрдэнэ, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн ахлах төлөөлөгчөөр цагдаагийн хошууч А.Бахытбек, эрүүгийн төлөөлөгчөөр хошууч Н.Ардах, ахмад А.Серикжан, ахлах дэслэгч Д.Ган-Уял,  дэслэгч Т.Сайфолла, Б.Еркин, Б.Төрмандах нар, эдийн засгийн ахлах төлөөлөгчөөр хошууч А.Асылбек, С.Болдбаатар нар, эдийн засгийн төлөөлөгчөөр дэслэгч Т.Билгүүн, туслах төлөөлөгчөөр цагдаагийн ахлагч Т.Берикбол, Б.Давхарбаяр нар тус тус ажиллаж байсан байна. 

        Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтсийн орон тоо батлах тухай” 313 дугаар тушаалаар нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтсийн бүтэц, орон тоог баталж, “Эрүүгийн цагдаагийн тасаг”, “Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах тасаг”-ийг нэгтгэн Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийг шинээр байгуулж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсийн Дэд бөгөөд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга нар удирдахаар зохион байгуулсан. 

          Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын бүтцийн зураглал, орон тоо батлах тухай” Б/279 дугаар тушаалаар Эрүүгийн цагдаагийн тасгийг дахин байгуулсан байна. 

          2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол Улсын Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар эрүүгийн төлөөлөгч гэсэн нэршлийг эрүүгийн мөрдөгч болгон өөрчилсөн байдаг. 

          Тус цагдаагийн тасаг нь одоогоор Дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга-1, эрүүгийн ахлах мөрдөгч-2, эдийн засгийн ахлах мөрдөгч-1, Экологийн ажил хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч-1, эрүүгийн мөрдөгч 3, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга-1, мөн хэсгийн эрүүгийн мөрдөгч-1, мөрдөгч-1, Ногооннуур сум дахь цагдаагийн тасгийн дарга-1, Улаанхус сум дахь цагдаагийн хэсгийн дарга-1, сум хариуцсан эрүүгийн мөрдөгч-12, нохой хөтлөгч, цагдаа-1 буюу 26 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр хуулиар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэн ажиллаж байна 

               Одоогийн орон тоонд: 

         Эрүүгийн ахлах мөрдөгчөөр, цагдаагийн ахмад Д.Ган-Уял, экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгчөөр, хошууч А.Серикжан, эрүүгийн мөрдөгчөөр цагдаагийн ахлах дэслэгч Ц.Бямбазаяа, цагдаагийн дэслэгч Б.Даваадорж, цагдаагийн дэслэгч Х.Серик, цагдаагийн дэслэгч Е.Серикжан, Ногооннуур сум дахь цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Досжан, Ногооннуур сум дахь цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Тасхынбек, Улаанхус сум дахь цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа А.Асылбек, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандааа Т.Ердос, мөн хэсгийн мөрдөгч, дэслэгч Г.Нарангэрэл, эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч К.Ернар, Бугат сум хариуцсан эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад А.Нурболат, Дэлүүн сум хариуцсан эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Асылбек, Сагсай сум хариуцсан эрүүгийн мөрдөгч, ахмад Х.Нагашыбай, Толбо сум харицсан эрүүгийн мөрдөгч, ахмад Х.Жагсылых, Баяннуур сум хариуцсан эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч А.Еркебек, Алтанцөгц сум хариуцсан эрүүгийн мөрдөгч, дэслэгч н.Жанарыс Цэнгэл сум хариуцсан эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад И.Хасбаатар, Алтай сум хариуцсан эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Шынасыл, Булган сум хариуцсан эрүүгийн мөрдөгч, ахлах дэслэгч Б.Асубек, Буянт сум хариуцсан эрүүгийн мөрдөгч, дэслэгч Т.Мянганжаргал, нохой хөтлөгч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Сейл нар ажиллаж байна. 

         Урьд өмнө нь ажиллаж байсан хэсгийн төлөөлөгч нар болон одоо ажиллаж байгаа /сум хариуцсан/ эрүүгийн мөрдөгч нар: 

             НАХЯ-ны Цэргийн тусгай дунд сургууль болон хууль цаазны дунд сургууль төгссөн залуу офицеруудыг орон нутаг дахь сумдын хэсгийн төлөөлөгчөөр томилох болсны анхны хэсгийн төлөөлөгчөөр цагдаагийн ахмад Б.Базархан, Х.Хурман, М.Турсынхан, Е.Жуасхан, С.Хойшыбай, Б.Равдан, Ч.Балбан, н.Баянхан, М.Өмирек, Ү.Тумар, Х.Уатбай, ахлах дэслэгч Х.Махсут, А.Болд, дэслэгч н.Сураа, Б.Мурат нар,   

        1991-2001 он хүртэл хэсгийн төлөөлөгчөөр цагдаагийн хошууч М.Өмирбек, Ү.Тумар, Ж.Сейтахмет, Ж.Батбай, Х.Уатбай, ахмад Б.Равдан, Х.Хурман, З.Жайсан, З.Омар, М.Жумахан, ахлах дэслэгч н.Тилейхан, н.Ядмаа, Н.Болд, Х.Жупархан, Х.Болат, Ш.Мурат, Х.Тилеухабыл, Р.Закирхан, Т.Асгат, Ж.Аманжол, А.Бахыт, С.Хуат, дэслэгч А.Бахыт, Ш.Илгилк нар,   

         2001-2010 он хүртэл дэд хурандаа Х.Хаутай, М.Өмирбек, Ү.Тумар, С.Алтай, хошууч К.Бабахумар, Р.Захирхан, Ж.Баймош, ахмад Х.Мельс, Х.Бейбитхан, н.Какеша, Р.Мельс, Т.Ганбат, Ш.Озат, Х.Бахыт, Т.Асгат, Ж.Шаяхмет, Ш.Мурат, Н.Ардах, н.Жархын, Х.Досжан, ахлах дэслэгч А.Дауренбек, Ж.Аманжол, Х.Тилеухабыл, М.Сакен, А.Азат, Ч.Аманкелди, А.Хуат, Т.Тилеген,  дэслэгч н.Декат, Н.Досжан, Е.Сакен, А.Бахытбек, Е.Еркебулан, Т.Сайфолла нар, 

            2011-2019 он хүрэл цагдаагийн ахмад А.Азат, А.Мырзабек, Ж.Ергазы, А.Хуат, Т.Тилеген, С.Хурмет, А.Сайпилмүлик, С.Жансерик, ахлах дэслэгч Т.Түгелбай, Т.Баяд, А.Серикжан, Х.Ержан, Е.Еркебулан, Б.Тунгышбай,  Б.Нияз, Х.Дамысбек, дэслэгч Х.Ербол, Б.Еркин, н.Зориг, Г.Мөнхтүмэн, Д.Бауыржан, М.Бауыржан, Т.Еркетай, Д.Нурбол, Ш.Нурлан, Б.Давхарбаяр, А.Есөн-Оргил, Б.Заяабаатар, Ц.Бямбазаяа,  А.Серикбол, Х.Серик, М.Сакен, А.Анхбаяр, Ж.Тилекберген нар ажиллаж байжээ. 

             Тасгийн үйл ажиллагааны ололт амжилт, шагнал: 

            Эрүүгийн цагдаагийн тасаг нь хуулиар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж 2012 онд Эрүүгийн цагдаагийн газрын “Тэргүүний тасаг”-аар шалгарч хүндэт өргөмжлөлөөр шагнуулж байсан. 

       Тус цагдаагийн тасагт Ногооннуур сум дахь “Цагдаагийн тасаг”, Улаанхус сум дахь “Цагдаагийн хэсэг”, “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсэг” харьяалагдан үйл ажиллагаа явуулан ажиллаж байна. 

           Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтсийн орон тоо батлах тухай” 313 дугаар тушаалаар Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн харьяанд “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсэг”-ийг анх байгуулсан бол Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц, албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэрэглэл батлах тухай” А/135 дугаар тушаалаар тус хэсгийг өөрчилж, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх эрүүгийн ахлах мөрдөгчийн ажил, үүрэгт нь хамруулсан байна. 

           Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Орон тоонд өөрчлөлт оруулах тухай” А/58 дугаар тушаалаар тус Цагдаагийн газарт “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсэг”-ийг дахин 3 орон тоотой байгуулсан бөгөөд анхны даргаар цагдаагийн дэд хурандаа Э.Анхбаяр, дараа нь цагдаагийн дэд хурандаа Б.Хайырлыс ажиллаж байсан бол одоо тус хэсгийн даргаар цагдаагийн дэд хурандаа Т.Ердос томилогдон ажиллаж байна.             

           1960 оноос Цагдан сэргийлэх байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд эрэлч нохойн албаны роль үүрэг өсөж эхэлжээ. 

         Тиймээс 1960 онд эрэлч нохой, нохой хөтлөгч нараа өргөтгөх арга хэмжээ авч ЗХУ-ын Новосибирск хот дахь эрэлч нохой бэлтгэх сургуульд бага дэслэгч Лхүндэв, Батаа нарыг жилийн хугацаагаар явуулан сургажээ.

         Тиймээс яамны сайдын 1968 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 406  дугаар тушаал гарч төв орон нутагт эрэлч албаны нохдын байр бариулах, 15 хүнийг ЗХУ-д явуулан курст сургахаар шийдвэрлэжээ.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна