/ / ЗАМЫН ЦАГДААГИЙН ТАСГИЙН ТАНИЛЦУУЛГА

ЗАМЫН ЦАГДААГИЙН ТАСГИЙН ТАНИЛЦУУЛГА

ЗАМЫН ЦАГДААГИЙН ТАСГИЙН ТАНИЛЦУУЛГА 

     МАХН-ын Төв Хороо, СнЗ-ийн 1958 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн "Авто хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах" 317/298 тоот тогтоол гарч осол зөрчил гаргаагүй олон жил ажилласан жолооч засварчдын туршлагыг нэвтрүүлэх, замын хуудасны хөтлөлтийг сайжруулах, спидометргүй машин замд гаргахгүй байх, ослоос урьдчилан сэргийлэх сурталчилгааны ажлыг тогтмол зохиож байх, орон нутгийн авто техникийн байцаагч нарт өөр төрлийн ажил хавсаргаж үндсэн ажлаас нь хөндийрүүлэхийг зогсоох, бүх төрлийн авто хөсгийг техникийн паспорттой болгох, хотын дотор барих гудамж замын зураг төслийг боловсруулахад УАТХШБ хэлтсийн зөвлөлгөөг авах зэрэг арга хэмжээг авах болжээ. 

      Энэ тогтоолын дагуу 1958.11.21-нд Ц ба НАХЯ-ны сайдын 718 тоот тушаалаар УЦСЕГ-ын гадуур албаны хэлтсийн авто техникийн асуудал хариуцсан ажилтнуудын орон тоог хотын ЦСГ-ын авто техникийн хэлтэст нэгтгэн УАХШБ хэлтсийг дахин байгуулж, дарга нь Ч.Жамсран болсон бөгөөд Баян-Өлгий, Төв, Дундговь, Ховд, Өмнөговь, Говь-Алтай, Баянхонгор аймгуудыг авто техникийн байцаагчтай болгосон байна. 

   Энэ бол УАТХШБ алба нь хот хөдөө гэж саланги ажиллах нь амьдрал дээр тохироогүйгээс нэгэн уирдлагад төвлөрүүлсэн хэрэг юм. 

      Ингэж зохион байгуулалтын хувьд бэхжиж гүйцэтгэх ажлын хүрээ өргөжиж ирснээр 1959 оны 2-р сард СнЗ-ийн 84-р тогтоолоор 1936 оныхоо уурын тэргийг байцаах хэлтсийн дүрмийг хүчингүй болгож "УАТХШБ хэлтсийн шинэ дүрэм"-ийг батлан мөрдүүлжээ 

      Цагдан сэргийлэх ангийн бүрэлдэхүүнд анх 1958 онд аймгийн “Автын алба” нэртэйгээр Замын цагдаагийн тасгийн суурь нь тавигдаж, уурын тэрэгний байцаагчийн ажлыг хэв журмын байцаагчаар ажиллаж байсан ахлах дэслэгч С.Сагайд анх давхар хариуцуулан ажиллуулсан түүхтэй. 

       1958 онд автотехникийн байцаагчийн  орон тоо 1, 1962 онд хүнд механизм хариуцсан байцаагчийн орон тоо 1, нийт 2 орон тоог  бий болгож, К.Үркинбайг томилж ажиллуулсан байна. 1959 онд автын албыг Чех улсад үйлдвэрлэгдсэн “Ява-240” маркийн 1 мотоцикл, фотоаппарат, хөдөлгөөн зохицуулах дохиур мод, шүүгэл зэрэг техник хэрэгслээр хангасан байна. 

      1955-1960 он хүртэл хугацаанд тус аймагт Газ-67, Газ-69, Газ-51, Зис-5, Зис-30 зэрэг маркийн 70 гаруй автомашин хөдөлгөөнд оролцож байсан түүхтэй бөгөөд энэ хугацаанд аймгийн хэмжээнд дунджаар 30-50 гаруй зам тээврийн осол, хэрэг бүртгэгдсэн байна. 

        Мөн 1961-1965 оны хооронд зам тээврийн осол, хэрэг 14, 1966-1970 оны хооронд 27 хэрэг, осол тус тус бүртгэгдэж байсан баримт бий. 

        Ахлах дэслэгч С.Сагай 1960 онд жолооч мэргэжилтэй а/х Ж.Зиябайд бага түрүүч цолтой байхад нь уурын тэрэгний байцаагчийн ажлыг хүлээлгэн өгсөн бөгөөд 1960-1975 оны хооронд тухайн албан тушаалд ажилласан байна. 

         Тэр үед Зис-5, Зил-120, Газ-67, Уаз-469, Зил-130, Зил-164 маркийн 30 гаруй автомашинтай аж ахуйн нэгж, 21-р авто баазын автомашины кузовын 2 талд “Өртөө” гэж бичиж тээвэр хийж байсан байна. 

         1971 онд мотоциклийн, 1972 онд өөрөө явагч механизмын улсын дугаарыг аймаг хотын нэрний эхний үсэгтэй болгож өөрчилсөн байна. 

         1972 онд “Авто тээвэрчдийн дунд зохиох улс төр, соёл хүмүүжлийн ажлыг сайжруулах арга хэмжээний тухай” МАХН-ын Төв хорооны 184 дүгээр тогтоол, “Автомашины жолооч нарыг бэлтгэх ажлыг журамтай болгох тухай” Сайд нарын Зөвлөлийн 135 дүгээр тогтоолууд гарч мөрдөгдсөн нь ихээхэн ажил өрнөсөн байна 

       УЦСЕГ-ын даргын тушаалаар 1975-1986 онд Нурдхайн Көкен автотехникийн байцаагчаар томилогдон уг албанд тасралтгүй 11 жил ажилласан бөгөөд автын инженер, жолооч мэргэжилтэй, хошууч цолтой байсан бол 1986 оны 11 сараас 1987 оны 3 дугаар сар хүртэл ахмад Затений Дамыс ажилласан байна.

          1987 оны 6 дугаар сараас авто техникийн байцаагчаар авто инженер механик, хуульч мэргэжилтэй а/х Улыхпаны Жылыбай томилогдсон байна. 

           Автын алба нь 1991 он хүртэл 1 байцаагч, 1 зохицуулагчийн орон тоотой үйл ажиллагаа явуулж байгаад 1991 онд 1 байцаагчийн, 1992 онд техникийн тоо бүртгэгчийн 1 орон тоог тус тус нэмэгдүүлсэн байна.

          Автын албаны ахлах байцаагчаар ахмад У.Жылыбай 1992 онд, байцаагчаар дэслэгч Х.Жагсалаг, дэслэгч Х.Жекей, зохицуулагчаар ахлагч С.Хуанбай, техникийн бүртгэгчээр дэд ахлагч С.Төкей нар ажилласан байна. 

       Тухайн үед замын хөдөлгөөний нөхцөл байдал, тээврийн хэрэгслийн тоо, зам тээврийн осол, хэрэг, орон тоо нэмүүлэх талаар Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Цагдаагийн хэлтсийн саналыг үндэслэн Замын цагдаагийн газрын даргын 1994 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/53 тушаалаар тус Цагдаагийн газарт “Замын цагдаагийн тасаг”-ийг анх тасгийн дарга 1, ахлах байцаагч 1, шугам замын байцаагч 1, тоо бүртгэлийн байцаагч 1, цагдаа-зохицуулагч 9, жолооч 1, автомашин 1, мотоцикль 2, холбооны хэрэгсэл 2 зэрэг хүн хүч, техник хэрэгсэлтэйгээр өргөжүүлэн байгуулж, тасгийн анхны даргаар д/х У.Жылыбайг томилсон байна. 

 Алба, тасгийн даргаар ажиллаж байсан алба хаагчид:   

  1. д/х У.Жылыбай 1994-2007 онд,
  2. д/х С.Төкей 2007-2013 онд,
  3. д/х А.Ержан 2013-2018 онд,
  4. х/ч П.Банзрагч 2018-2022 онд
  5. х/ч Д.Ганбат 2022 оны 03 дугаар сараас эхлэн томилогдон ажиллаж байна.  

       Ахлах зохицуулагчаар х/ч У.Жылыбай 1991-1994 онд, х/ч Х.Жагсалаг 1995-2004 онд, д/х С.Төкей 2004-2007 онд, х/ч А.Бауыржан 2018 онд, д/х А.Ержан 2008-2013 онд, х/ч Х.Ержан 2013-2016 онд, х/ч П.Банзрагч 2016-2018 онд, 2018-2022 онд х/ч А.Мырзабек нар тус тус ажиллаж байсан бол а/х Р.Жанат 2022 онд тухайн албан тушаалд томилогдон одоо хүртэл ажиллаж байна. 

     Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, байцаагчаар а/д С.Сагай 1958-1960 онд, х/ч Ж.Зиябай 1960-1975 онд, К.Үркинбай, Үржихбай нар 1963-1964 онд, х/ч Н.Көкен 1975-1986 онд, а/х З.Дамыс 1986-1987 онд, а/х У.Жылыбай 1987-1991 онд, д/ч Х.Жагслаг 1991-1995 онд, д/ч С.Төкей 1991-2004 онд, д/ч А.Жекей 1996-2003 онд, а/х К.Роман 2000-2007 онд, д/ч А.Ержан 2004-2007 онд, а/д С.Тилеуберди 2008-2011 онд, а/х Х.Ургац 2008-2013 онд, а/х А.Мырзабек 2012-2018 онд, а/д Б.Үнэнзоригт 2014 онд тус тус ажиллаж байсан. 

       Замын цагдаагийн тасгийн цагдаа-зохицуулагчаар а/ч Х.Жагслаг, а/ч С.Хуанбай, а/а С.Жекей, а/а Х.Мизамхан, а/ч Ш.Асылбек, а/ч З.Марат, а/ч А.Дарьбек, а/ч Д.Түвшин, а/ч Д.Хуат, а/а Т.Айболат, а/ч З.Муратхан, а/а К.Тахтиянал, а/ч М.Хайрат, а/а Б.Табигат, а/ч Ж.Айболат, а/ч Н.Архалых, д/а А.Бахытбек, а/ч А.Мырзабек, а/а Н.Тилеухабыл, а/ч К.Хайрол, а/а М.Бердимурат, а/а Д.Бауыржан, а/ч Х.Нургалым, а/а Б.Айдос, а/а А.Сайранбек, а/а Д.Гагарин, а/а К.Нурбек, а/а Г.Нарангэрэл, а/ч Ш.Сүх, а/ч Ц.Мөнхбаяр, а/а Т.Ахадил, а/а Э.Ганбат, а/а Ж.Бахытбек 2015-2019 онд, а/а К.Жайдархан  2016-2019 онд, а/а Б.Асубек 2016-2019 онд, а/ч Д.Сүхээ 2017-2019 онд, а/ч Е.Аманбек 2016-2019 онд, а/ч Д.Ербол 2017-2019 онд, а/ч А.Айболат 2016-2019 онд, д/а Ш.Мягмаржав 2016-2017 онд, д/а Я.Алтанхүү 2019-2020 онд, д/а С.Ариунболд  2019-2020 онд, а/а Б.Батсүх 2019-2020 онд тус тус ажиллаж байсан. 

       Хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтсийн орон тоо батлах тухай” 313 дугаар тушаалаар нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтсийн бүтэц, орон тоог баталсан байна 

       Уг тушаалаар Замын цагдаагийн тасгийн нэршлийг “Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасаг” болгон өөрчилсөн байна. 

       Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын бүтцийн зураглал, орон тоо батлах тухай” Б/279 дугаар тушаалаар нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсийн бүтэц, орон тоог шинэчилсэн бөгөөд “Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасаг”-ийн нэршлийг “Замын цагдаагийн тасаг” болгон өөрчилсөн байна 

   Өнөөдрийн байдлаар тус Замын цагдаагийн тасаг нь дарга-1, ахлах зохицуулагч-1, зохицуулагч-3, цагдаа зохицуулагч-7, нийт 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна. 

      Одоо Замын цагдаагийн тасгийн даргаар, цагдаагийн дэд хурандаа Д.Ганбат, ахлах зохицуулагчаар, цагдаагийн ахмад Р.Жанат, зохицуулагчаар, цагдаагийн ахмад Н.Тилеухабыл, цагдаагийн ахлах дэслэгч Э.Ганбат, цагдаагийн дэслэгч К.Нурбек, цагдаа-зохицуулагчаар цагдаагийн ахлах ахлагч Н.Амгаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Батсүх, цагдаагийн ахлах ахлагч Д.Сүхээ, цагдаагийн ахлагч Т.Еркетай, цагдаагийн ахлагч А.Жанарбек, цагдаагийн ахлагч Б.Шаригат, цагдаагийн дэд ахлагч Ж.Энхсаруул нар тус тус ажиллаж байна.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна