/ / БАРУУН БҮСИЙН 2016 ОНЫ УРАН ЗОХИЦУУЛАГЧ НАР ТОДОРЛОО

БАРУУН БҮСИЙН 2016 ОНЫ УРАН ЗОХИЦУУЛАГЧ НАР ТОДОРЛОО

     Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын санаачлагаар Цагдаагийн байгууллагын 95 жилийн ой, Замын цагдаагийн газар үүсч байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг угтсан ажлын хүрээнд ЦЕГ-ын Замын цагдаагийн газартай хамтран цагдаагийн алба хаагчдын хууль эрх зүй, гадаад хэлний болон ажил мэргэжлийн мэдлэг, ур чадварын түвшинг ахиулах, тэргүүний алба хаагчдыг шалгаруулах зорилгоор “Баруун бүсийн уран зохицуулагч-2016” уралдаан, сургалт-зөвлөгөөнийг 2016 оны 03 дугаар сарын 21-нээс 24-ний өдрүүдэд  тус аймагт зохион явууллаа.

      Уг уралдаан, сургалт-зөвлөгөөний нээлтийн ажиллагаанд Замын цагдаагийн газрын Орон нутаг, хурдны замын хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Мөнхбаатар, аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан, тус аймаг дахь тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагууд оролцов.

     Тэмцээнд  Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгуудын цагдаагийн газрын замын цагдаагийн алба хаагч нар идэвх санаачлагатай оролцож, гэрийн даалгавар, хууль эрх зүйн мэдлэг, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, гадаад хэлний мэдлэг, зам тээврийн ослын газарт ажиллах схем зураг үйлдэх, биет зохицуулалт хийх, автомашин, мотоцикль жолоодох зэрэг төрлүүдээр уралдасан бөгөөд аймаг тус бүрээс 4 хүний бүрэлдэхүүнтэй нэг баг оролцов.

Тэргүүн байранд цагдаагийн ахмад М.Ганболд ахлагчтай Ховд аймаг дахь Цагдаагийн газрын баг,

Дэд байранд цагдаагийн дэд хурандаа А.Ержан ахлагчтай Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын баг,

Гуравдугаар байранд цагдаагийн хошууч Д.Жаргал ахлагчтай Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын баг тус тус шалгарсан бол хууль эрх зүйн мэдлэг шалгах төрөлд Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа А.Ержан, биет зохицуулалт хийх төрөлд Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Д.Даваасүрэн нар тэргүүллээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна