/ / ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

     Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 95, Цагдаагийн байгууллагын 95 жилийн ойг тохиолдуулан Хууль зүйн сайдын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/206 дугаар тушаалаар  гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа тус Цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Ганбатыг Хууль зүйн яамны “Хүндэт жуух”-аар, ЦЕГ-ын даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/349 дүгээр тушаалаар Улаанхус сум дахь цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн ахмад А.Асылбекийг “Цагдаагийн хошууч” цолоор, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад О.Асылбекийг “Цагдаагийн хошууч” цолоор, холбоо, мэдээллийн инженер, цагдаагийн ахлах дэслэгч Т.Ардакелдийг “Цагдаагийн ахмад” цолоор, мөн ЦЕГ-ын даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/350 дугаар тушаалаар сэтгэл зүйч, цагдаагийн ахмад А.Венера, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагч, цагдаагийн ахмад М.Арнагүл, мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ш.Ержан нарыг “Баярын бичиг”-ээр тус тус шагнасныг хамт олны өмнө ёслол төгөлдөр гардуулав.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна