/ / БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН 2016 ОНЫ 08 ДУГААР САРЫН ЭРҮҮГИЙН БОЛОН ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН 2016 ОНЫ 08 ДУГААР САРЫН ЭРҮҮГИЙН БОЛОН ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

    Тус Цагдаагийн газар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас 2016 оны 08 дугаар сард гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй 1788 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт хүлээн авсан гомдол, мэдээллийн 1737-г шийдвэрлэсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 606-г хүлээн авч, 450 буюу 74.3 хувийг хуулийн анхны хугацаанд, 155 буюу 25.6  хувийг 6-19 хоногт, 1 буюу 0.1 хувийг 20-ээс дээш хоногоор тус тус шийдвэрлэж, одоо үлдэгдэл 51 гомдол мэдээллийг хуулийн хугацаанд нь шалгаж байна.

    Нийт хүлээн авсан гомдол, мэдээллийн 405-г нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналаар прокурорт хүргүүлж, 187-н гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 14 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэгт нэгтгэн шалгаж, 74 гомдол мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлж, 1038 материалд захиргааны арга хэмжээ авч, 19 гомдол, мэдээллийг бусад байдлаар шийдвэрлэсэн.

  Гэмт хэргийн ангилалын талаар:

    Гэмт хэргийг ангилалаар авч үзвэл  өнгөрсөн оны мөн үеэтэй харьцуулахад хөнгөн, хүнд  гэмт хэргийн гаралт 19.1-2 дахин өсч,  хүндэвтэр гэмт хэргийн гаралт 34.8 хувиар буурч,  онц хүнд гэмт хэрэг энэ сард бүртгэгдээгүй.

     Үүнд: бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 40.4 хувиар,  үүнээс: иргэдийн өмчийг хулгайлах гэмт хэрэг 36 хувиар, малын хулгайн гэмт хэрэг 64 хувиар, залилангийн гэмт хэрэг 66.6 хувиар, хүүхэд оролцсон гэмт хэрэг 37.5 хувиар, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 20 хувиар,бусад гэмт хэрэг 34.5 хувиар тус тус  буурч, бусдын бие махбодид санаатай гэмтэл учруулах гэмт хэрэг 27.0 хувиар, бусдын өмчийн ашиглалын эсрэг гэмт хэрэг 4.5 хувиар, эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг 33.3 хувиар,согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 2.8 хувиар,  гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг 40 хувиар, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2 дахин,  танхайрах гэмт хэрэг 1-ээр, хүчиндэх гэмт хэрэг 2-оор ,  тээврийн хэрэгслийг хулгайлах гэмт хэрэг 4-ээр нэмэгдэж, албан тушаалын гэмт хэрэг мөн үеийн түвшинд байна.

     Гэмт хэргийн улмаас байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн өмчид 169.9 сая төгрөгийн хохирол учирсаны 141.6 сая төгрөг буюу 83.4 хувийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлсэн.

     Иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас захиргааны зөрчлийн шинжтэй 3705 гомдол, мэдээлэл хүлээн авч, үүнээс торгуулийн хуудсаар торгох шийтгэл ногдуулсан бүртгэлд 2093  хүний, шийтгэврээр торгох шийтгэл ногдуулсан бүртгэлд  1378 хүний мэдээ мэдээлэл санд шивэгдэж, 159920.4 төгрөгний торгуулийг 3471 хүнд ногдуулсан байна.           Мөн 45 хүнийг шүүхийн шийдвэрээр захиргааны журмаар 7-30 хоногийн хугацаагаар баривчлуулж,  архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зөрчилд холбогдсон 477 хүнийг саатуулав.

Суманд бүртгэгдсэн гэмт хэрэг:

    2016 оны  08 дугаар сард  Алтай суманд 10,  Алтанцөгц суманд 11, Баяннуур суманд 16, Бугат суманд 10, Буянт суманд 7, Булган суманд 2, Дэлүүн суманд 6, Улаанхус суманд 19, Ногооннуур сум 9, Сагсай суманд 3, Цэнгэл суманд 14, Толбо суманд 2, Өлгий сумын төвд 74 гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн байна.

  

ТӨЛӨВЛӨЛТ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАСАГ

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна