/ / БАЙРНЫ НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА БОЛЛОО

БАЙРНЫ НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА БОЛЛОО

    Монгол Улсад  цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойг угтаж, цагдаагийн алба хаагч нарын нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор тус Цагдаагийн газраас санаачлан “Көшелик” ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй цагдаагийн алба хаагч нарын 40 айлын орон сууцны эхний 20 айлын орон сууцны нээлтийн ажиллагаа 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр болж, алба хаагч нар байрны түлхүүрээ гардаж авлаа.

    Нээлтийн ажиллагаанд аймгийн удирдлагууд болон хууль хяналт, тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлага, цагдаагийн алба хаагчид, тэдний ар гэрийхэн оролцов.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна