/ / МӨРДӨН БАЙЦААХ ТАСАГ

МӨРДӨН БАЙЦААХ ТАСАГ

ЦАГДААГИЙН ГАЗРЫН

МӨРДӨН БАЙЦААХ ТАСГИЙН

ТАНИЛЦУУЛГА

 

              Цагдан сэргийлэх ангиудад 1950-иад оны эхэн хүртэл орон нутгийн мөрдөн байцаагч байхгүй төлөөлөгч ажиллаж байсан бөгөөд 1950 оноос Төв аймгийн Цагдан сэргийлэх ангид 1 байцаагч ажиллах болсон ба бусад аймгийн Цагдан сэргийлэх ангид паспортын байцаагч нарт мөрдөн байцаагчийн эрх түр олгож байв.

          Тус Цагдаагийн газрын бүтэцэд анх 1952 оноос мөрдөн байцаагчийн орон тоо бий болсон бөгөөд 1970-аад он хүртэл мөрдөн байцаагчийн үүргийг нэг хүн гүйцэтгэж байжээ.

          Анхны мөрдөн байцаагчаар хошууч Чөмөөгийн Авилмажин 1952-1975 оны хооронд ганцаараа ажиллаж, өөрийн мэдлэг, боловсрол, хүч хөдөлмөрөө харамгүй зарцуулжээ.

            Тэрээр 1968 онд ЗХУ-ын Нийгмийн хэв журам сахиулах яамны Дээд сургуулийн мөрдөн байцаагч бэлтгэх 6 сарын курсийг суралцаж төгссөн байна.

            1957 онд онц сэргийлэгчдийн анхдугаар зөвлөгөөн болж МБХ-ийн орлогч дарга, хошууч Чойням, мөрдөн байцаагч Б.Даваасамбуу, Мөнхбаяр, Даваа, Ч.Авилмажин нарын 10 гаруй тэргүүний байцаагч нар уг зөвлөлгөөнд оролцож, дээр нэр дурьдсан хүмүүс “онц сэргийлэгч” тэмдгээр шагнуулж байв.

            1964-1965 онд ЦСБ-ын онц сэргийлэгч, тэргүүний гал сөнөөгчдийн ІІІ зөвлөлгөөнд бэлтгэн явуулах их ажил өрнөж байв. Мөрдөн байцаах газрын ІІІ хэлтсийн хамт олон гэмт хэргийн гарч байгаа шалтгаан нөхцлийг судлах, урьдчилан сэргийлэх, хэргийг түргэн шуурхай хууль зүйн дагуу шийдвэрлэхээр тодорхой үүрэг авч уриалга гаргасан нь ЦСЕГ-ын даргын 1965 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 35 дугаар тушаалаар дэмжигдэж төв, орон нутгийн бүх мөрдөн байцаах албаны ажилтнаар хэлэлцэгдэж амлалт, үүрэг авах зэргээр ІІІ зөвлөлгөөнд бэлтгэж байв.

           ІІІ зөвлөлгөөнд 328 хүн шалгарсны дотор Баян-Өлгийн цагдан сэргийлэх ангийн мөрдөн байцаагч Ч.Авилмажин, Хөвсгөлийн мөрдөн байцаагч Ранжингийн Бямбажав, МБГ-ын ахлах мөрдөн байцаагч Очиржавын Дорж нарын хүмүүс шалгаран оролцжээ.

           “...Эдгээр арга хэмжээг авснаас гадна 1970-1971 онд ЦСБ-ын 50 жилийн ойг угтах, онц сэргийлэгчдийн 4 дүгээр зөвлөлгөөнд бэлтгэх их ажил өрнөсөн, энэ ой, зөвлөлгөөний үеэр мөрдөн байцаагч Р.Өлзийбуян гавъяат хуульч болж олон байцаагч нар төрийн дээд шагналаар шагнуулсан зэрэг нь ажил сайжруулахад хүчин зүйл болов.

      4-р зөвлөлгөөнд мөрдөн байцаагч Ц.Дугарсүрэн, Х.Говь, Х.Цэвэгдорж, Г.Бадгар, Ч.Авилмажин, Х.Ширнэн, Б.Бадамсүрэн, М.Жамъяан, Б.Баянбулаг нарын олон хүн шалгаран оролцсон байна. Ч.Авилмажин 4 дүгээр зөвлөгөөн дээр Монгол Улсын бүх мөрдөн байцаагч нарыг төлөөлөн үг хэлж байсан нь түүхэн үйл явдал болжээ.

             УЦСЕГ-ын Мөрдөн байцаах газар нь нийслэл хотод гарсан эрүүгийн гэмт хэргийг төрөлжүүлэн мөрдөн байцаах 1, 2, 3 дугаар ба НХХХ мөрдөх хэлтэстэй, хөдөө орон нутгийг хариуцан хянан шалгаж зааварлах тасагтай ажиллаж, яамны сайдын 1982 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 461 дугаар тушаалаар Нийслэл хотын районы цагдан сэргийлэх хэлтэст мөрдөн байцаах тасгууд байгуулж, орон нутагт мөрдөн байцаах тасаг, групп, ахлах мөрдөн байцаагч удирдсан албадтай болж өргөжиж байв. 

          Ахлах мөрдөн байцаагч 1990 он хүртэл цагдан сэргийлэх ангийн харьяанд ажиллаж байсан бөгөөд УЦСЕГ-ын даргын 1990 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 367 дугаар тушаалаар тус Цагдаагийн газарт Мөрдөн байцаах тасгийг анх байгуулсан түүхтэй.

            1970 аад оноос эхлэн дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй мөрдөн байцаагч нар ажиллаж эхэлсэн ба 1970-1990 он хүртэл ахлах мөрдөн байцаагчаар Т.Менгельс, М.Болат, Х.Хаутай, Ж.Сейтахмет, мөрдөн байцаагчаар Б.Тырнахан, М.Жухан, Х.Жамбай, Х.Майдар, Ж.Баймош, К.Кадир нарын хүмүүс үр бүтээлтэй ажиллаж байсан байна.

              Хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтсийн орон тоо батлах тухай” 313 дугаар тушаалаар нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтсийн бүтэц, орон тоог баталсан бөгөөд Эрүүгийн болон Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах тасгийг нэгтгэн Гэмт хэрэгтэй тэмцэх тасаг байгуулсан.

            Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын бүтцийн зураглал, орон тоо батлах тухай” Б/279 дугаар тушаалаар нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсийн бүтэц, орон тоог шинэчлэн Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах чиг үүргийг нэгтгэн Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийг байгуулсан байна.

          Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц, албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэрэглэл батлах тухай” А/135 дугаар тушаалаар Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн бүтцийг өөрчилж, Мөрдөн байцаах тасгийг бие даасан тасаг болгон дахин байгуулсан байна.

           Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан алба хаагчид: 

  1. а/х Ж.Сейтахмет                             1990-1992 онд
  2. д/х Х.Хаутай                                   1992-1999 онд
  3. д/х Х.Бакен                                     1999-2000 онд
  4. а/х З.Мырзабек                               2000-2003 онд
  5. х/ч Х.Ургац                                      2003-2008 онд
  6. х/ч Г.Бауыржан                               2008-2013 онд
  7. д/х Ж.Өлзийтогтох                           2013-2018 онд
  8. х/ч Н.Дарханбаяр                            2018-2019 онд
  9. х/ч Г.Мөнхдөл                                 2020-2022 онд
  10. д/х Н.Баярзолбоо                            2022 оны 03 дугаар сараар хойш

 

          Цагдаагийн ахмад З.Мырзабек даргатай Мөрдөн байцаах тасаг 2002 онд Улсын тэргүүний тасгаар шалгарч байсан бол мөрдөн байцаагч, цагдаагийн дэд хурандаа Х.Бакен аймгийн “Хөдөлмөрийн аварга” ажилтан, цагдаагийн хошууч Г.Бауыржан аймгийн “Шилдэг хуульч”-иар тус тус шалгарч байсан.

           Мөн Цагдаагийн хошууч Н.Дарханбаяр даргатай Мөрдөн байцаах тасаг 2018 онд Цагдаагийн байгууллагын хэмжээнд ажлын үр дүнгээр 2 дугаар байранд эрэмбэлэгдсэн.

 Ахлах мөрдөгчөөр ажиллаж байсан алба хаагчид: 

  1. х/ч Р.Захирхан
  2. д/х Х.Бакен
  3. х/ч Г.Бауыржан
  4. х/ч Х.Ургац
  5. а/х К.Бауыржан
  6. д/х Н.Ардах
  7. х/ч Ш.Ербол
  8. д/х Э.Анхбаяр
  9. х/ч Г.Мөнхдөл
  10. х/ч О.Асылбек 

Мөрдөн байцаагчаар ажиллаж байсан хүмүүс: 

  1. д/х Ш.Сейтахмет
  2. д/х Х.Хаутай
  3. х/ч Р.Захирхан
  4. х/ч С.Хуат
  5. д/ч М.Жанибек
  6. д/ч Ш.Даулет
  7. д/ч М.Алибек
  8. а/х.Махсат
  9. а/х З.Мырзабек
  10. а/х Ж.Аманжол
  11. д/х М.Жумахан
  12. а/х И.Медине
  13. х/ч Г.Бауыржан
  14. а/х Х.Ургац
  15. а/х М.Аманбол
  16. а/х К.Бауыржан
  17. х/ч Д.Айбек
  18. а/д Б.Ботакөз
  19. д/х Н.Ардах
  20. х/ч Ш.Ербол 
  21. х/ч Г.Мөнхдөл,
  22. х/ч О.Асылбек
  23. х/ч А.Өмиргүл
  24. а/д Б.Мухамед
  25. д/х Ж.Жанболат
  26. х/ч А.Алданыш
  27. х/ч Ш.Ержан
  28. а/х А.Хуат
  29. а/д Мөнхтүмэн
  30. а/х С.Ерболат
  31. а/х А.Асылбек

          Одоо Мөрдөн байцаах тасгийн даргаар цагдаагийн дэд хурандаа Н.Баярзолбоо, ахлах мөрдөгчөөр цагдаагийн хошууч А.Өмиргүл, цагдаагийн хошууч Д.Золзаяа, мөрдөгчөөр цагдаагийн ахмад Ж.Тилекберген,  цагдаагийн ахмад Д.Нурбол, цагдаагийн ахмад Т.Нурболат, цагдаагийн ахмад Б.Иса, цагдаагийн ахлах дэслэгч Б.Заяабаатар нар ажиллаж байна.

          Мөрдөн байцаах тасгийн үндсэн чиг үүрэг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, гэмт хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн байцаалтын ажиллагааг явуулах, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох, мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэргийг шийдвэрлэх. 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна