/ / НОГООННУУР СУМ ДАХЬ ЦАГДААГИЙН ТАСАГ

НОГООННУУР СУМ ДАХЬ ЦАГДААГИЙН ТАСАГ

ЦАГДААГИЙН ГАЗРЫН НОГООННУУР СУМЫН

 ЦАГДААГИЙН ТАСГИЙН ТАНИЛЦУУЛГА 

    Баян-Өлгий аймгийн Ногооннуур сум нь ОХУ-ын Алтай улсын Кош-агач, Тува улсын Мөнгөнтайга район, Увс аймгийн Бөхмөрөн, Сагил, Өмнөговь зэрэг сумуудтай тус тус хиллэдэг бөгөөд эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлыг харгалзан НАХЯ-ны сайдын 1990 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/19 дүгээр тушаалаар Ногооннуур сум дахь цагдаагийн тасгийг анх “Цагдан сэргийлэх групп”[1] нэртэй байгуулсантай холбогдуулан УЦСЕГ-ын даргын 1990 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Цалингийн сан, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай”[2] б/473 дугаар тушаалаар цалингийн сан, зохион байгуулалтад өөрчлөлт оруулсан байна.

    Анх групп байгуулагдахад анхны даргаар нь хошууч З.Жайсан, сэргийлэн хамгаалах байцаагчаар ахлах дэслэгч К.Бабахумар, сэргийлэгчээр М.Декад, Э.Пүрэвсүрэн, А.Тилеуберди, Т.Түгелбай нар томилогдон ажиллажээ.

      Дараа нь тус групийг бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр 1997 оноос Ногооннуур сум дахь цагдаагийн тасаг, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтсийн орон тоо батлах тухай” 313 дугаар тушаалаар Ногооннуур сум дахь цагдаагийн хэсэг[3], Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын бүтцийн зураглал, орон тоо батлах тухай” Б/279 дугаар тушаалаар Ногооннуур сумын цагдаагийн тасаг болгож нэршил, зохион байгуулалтын хувьд өөрчилсөн байна[4]

Цагдан сэргийлэх грууп, Цагдаагийн хэсэг, тасгийн даргаар ажиллаж байсан алба хаагчид: 

  1. д/х З.Жайсан 1990-1996 онд
  2. д/х М.Жумахан 1996-2011 онд
  3. д/х Т.Ердос 2011-2012 онд
  4. д/х Х.Тилеухавал 2012-2014 онд
  5. д/х Н.Досжан 2014-2016 онд
  6. д/х Н.Ардах 2016-2021 онд
  7. д/х Б.Хайырлыс 2022 онд
  8. д/х Н.Досжан 2022 оноос хойш 

        Тасаг байгуулагдсанаас хойш хугацаанд мөрдөн байцагчаар х/ч С.Хуат, а/х М.Аманбол, х/ч Г.Мөнхдөл, а/х А.Хуат нар ажиллаж байсан бол одоо а/д Б.Заяабаатар, хэсгийн төлөөлөгчөөр а/д К.Бабахумар, а/х Х.Болат, х/ч Х.Бейбитхан, а/х С.Жархын, х/ч С.Хуат, а/х Р.Мельс, х/ч Ж.Шаяхмет, а/х А.Азат, а/х Т.Түгелбай, а/х А.Бахытбек, а/х Д.Бауыржан, а/х С.Жансерик, а/х Х.Дамысбек нар ажиллаж байсан бол одоо д/ч Ж.Тасхынбек томилогдон ажиллаж байна.

    Хэсгийн цагдаагаар Т.Түгелбай Ж.Шаяхмет, Б.Нурбахыт, Б.Сайлаубек, Х.Имашхан, И.Сайлау, К.Ернар, А.Жахыт, Ш.Нурлан, А.Жанат, а/ч Х.Серикбол, д/а Ц.Ганзориг, а/ч Г.Менги, а/ч Т.Арайбек, а/ч У.Жагсылых нар ажиллаж байсан бол одоо а/ч Т.Парасат, д/а Ө.Бердаулет нар томилогдон ажиллаж байна.

    Тус тасаг нь 1992 онд цагдаа жолоочийн орон тоотой болсон бөгөөд А.Табигат, М.Солтаншарив, Б.Сабит, А.Саяжан, М.Хабдуали, С.Батбаяр, М.Нямсүрэн нар ажиллаж байсан бол одоо а/а Т.Шалхарбек томилогдон ажиллаж байна.

НЭРШЛИЙН ӨӨРЧЛӨЛТ: 

Нэршил

Он

Цагдан сэргийлэх групп

1990-1997

Ногооннуур сумын цагдаагийн тасаг

1997-2013

Ногооннуур сум дахь цагдаагийн тасаг

2013-2014

Ногооннуур сум дахь цагдаагийн хэсэг

2014-2015

Ногооннуур сумын цагдаагийн тасаг

2015.05.21-ний өдрөөс хойш


 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Elden:
5.182.110.250
Business Credit https://www.pearltrees.com/t0pvdjh220
2023-12-20 03:18:14
Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна