/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / УЛААНХУС СУМ ДАХЬ ЦАГДААГИЙН ХЭСЭГ

УЛААНХУС СУМ ДАХЬ ЦАГДААГИЙН ХЭСЭГ

ЦАГДААГИЙН ГАЗРЫН УЛААНХУС СУМ ДАХЬ ЦАГДААГИЙН ХЭСГИЙН

ТАНИЛЦУУЛГА 

      Баян-Өлгий аймгийн Улаанхус сум нь 1928 онд байгуулагдсан. Улаанхус сум нь ОХУ-ын Алтай улсын Кош-агач район, тус аймгийн Цэнгэл, Сагсай, Ногооннуур, Бугат сумтай тус тус хиллэдэг бөгөөд хүн намын тоо, эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал болон нэг хэсгийн төлөөлөгч ажиллах боломжгүй байгааг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын даргын 1999 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Орон тоо нэмэх тухай”  141 дүгээр тушаалаар Баян-Өлгий аймгийн Цагдаагийн хэлтсийн орон тоонд Улаанхус суманд ажиллах хэсгийн төлөөлөгчийн нэг орон тоог 1999 оны 03 дугаар сарын 01-нээс нэмсэн байна.

       Цагдаагийн ерөнхий газрын даргын  2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 672 дугаар тушаалаар Улаанхус сум дахь цагдаагийн хэсийг анх байгуулсан.

   Цагдаагийн хэсгийн анхны даргаар цагдаагийн хошууч Н.Досжан, цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Н.Архалых, хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч А.Нурлан нар томилогдон ажилласан.

       Улаанхус сум дахь Цагдаагийн хэсгийн даргаар ажиллаж байсан хүмүүс: 

  1. Цагдаагийн хошууч Н.Досжан 2010 оны 12 сар -2014 оны 6 сар,
  2. Цагдаагийн дэд хурандаа Х.Тилеухавал 2014 оны 06 сар-2016 оны 02 сар,
  3. Цагдаагийн хошууч А.Асылбек  2016 оны 02 сараас хойш ажиллаж байна.

        Цагдаагийн хэсэг байгуулагдсанаас хойш хугацаанд мөрдөн байцагчаар а/х С.Ерболат, а/д А.Асалбек, а/д Үнэнзоригт, а/х Т.Нурболат нар томилогдон ажиллаж байна.

      Цагдаагийн хэсэг нь 2011 онд цагдаа жолоочийн орон тоотой болсон бөгөөд цагдаа жолоочоор цагдаагийн ахлах ахлагч Н.Архалых 2011-2016 оны хооронд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ба 2016 оны 09 сараас хойш цагдаа жолоочоор, цагдаагийн ахлах ахлагч Т.Берикбол томилогдон ажиллаж байна.

Зохицуулагч цагдаагаар: 

  1. д/а Ш.Нурлан 2012-2016,
  2. а/ч М.Бауыржан 2016-2018 онд,
  3. д/а Т.Еркетай 2018 оноос хойш томилогдон. 

 Хэсгийн цагдаагаар: 

д/а А.Базархан 2011-2012 онд,

а/а Б.Даулен 2012-2014 онд,

д/а Ш.Нурлан 2015 онд,

д/а С.Талгат 2015-2016 онд,

а/ч С.Батбаяр 2016 онд,

а/ч Ц.Мөнхбаяр 2018-2019 онд,

д/а Т.Нуртуган 2019 оноос хойш томилогдон ажиллаж байна.



СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2020-11-01
Эрэн сурвалжилж байна