/ / ДОТООДЫН ЦЭРГИЙН 829 ДҮГЭЭР ТУСГАЙ САЛБАР

ДОТООДЫН ЦЭРГИЙН 829 ДҮГЭЭР ТУСГАЙ САЛБАР

 Дотоодын цэргийн 829 дүгээр тусгай

салбарын танилцуулга 

    Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 143 дугаар тогтоолоор Баян-Өлгий аймгийн “Цагааннуур чөлөөт бүс”-ийг цагдаагийн гэрээт хамгаалалтанд байх объектын жагсаалтанд оруулсантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Гэрээт хэсэг байгуулах, орон тоо батлах тухай” Б/179 дүгээр тушаалаар тус аймаг дахь цагдаагийн газрын Цагааннуур тосгон дахь олон нийтийн аюулгүй байдлыг хангах /гэрээт/ хэсгийг анх удаа байгуулсан. 

   Дотоодын цэргийн тухай хууль 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж, Дотоодын цэргийн албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэрэглэлийг баталсантай холбоотой Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, цагдаагийн цол хураах тухай” Б/493 дугаар тушаалаар Цагааннуур тосгон дахь олон нийтийн аюулгүй байдлыг хангах /гэрээт/ хэсгийн зарим алба хаагчдыг албан тушаал /ажлын байр/-аас чөлөөлж, цагдаагийн цол хурааж, Дотоодын цэргийн штабын мэдэлд шилжүүлсэн байна.

   Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 281 дүгээр тогтоолоор “Дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал объектын жагсаалт” -ыг баталж, мөрдүүлсэнтэй холбогдуулан Дотоодын цэргийн командлагчийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Ажилд томилж, цэргийн цол олгох тухай” Б/01 дүгээр тушаалаар алба хаагчдыг тусгай салааны албан тушаал /ажлын байр/-д томилж, цэргийн цол олгож, Баян-Өлгий аймаг дахь “Цагааннуур” чөлөөт бүсийг хамгаалах Дотоодын цэргийн тусгай салаа /гэрээт/-г шинээр байгуулсан.

    Дотоодын цэргийн командлагчийн 2022 оны мн-1а/11 дүгээр тушаалаар тус аймаг дахь Дотоодын цэргийн “Цагааннуур” чөлөөт бүсийг хамгаалах тусгай салааг /гэрээт/ “Баян-Өлгий аймаг дахь Дотоодын цэргийн 829 дүгээр тусгай салбар” болгож нэршлийг нь өөрчлөгдсөн.

Тус салбарын захирагчаар:

Анхны салааны захирагчаар Хошууч А.Кадирбек 2016-2021

Тус салбарын Харуулын даргаар:

Дэд хурандаа Е.Төлеү 2016-2018

Дэслэгч К.Депудат 2016-2017

Дэслэгч Р.Жанат 2016-2017

Ахлах дэслэгч Х.Нагашыбай 2016-2019

Дэслэгч Ч.Батчөдөр 2018-2021

Тус салбарын харуулчин ахлагчаар:

Ахлах ахлагч Х.Досжан 2016-2018

Ахлах ахлагч Т.Баят 2016-2018

Ахлах ахлагч Т.Ахадил 2016-2022

Ахлах ахлагч Б.Болат 2017-2021 онуудад тус тус ажиллаж байсан бол,

      Одоогоор  Дотоодын цэргийн 829 дүгээр  тусгай салбарын захирагчаар ахмад А.Бахытбек, харуулын даргаар хошууч А.Кадирбек, ахмад Т.Жанболат, дэслэгч Н.Жанамбек нар ажиллаж байгаа ба, Харуулчин ахлагчаар, ахлах ахлагч Д.Бауыржан, ахлах ахлагч Ж.Абдулкадир, ахлах ахлаг Ш.Сүх, ахлах ахлагч Д.Жанарбек, ахлагч Ж.Бахытбол, ахлагч И.Болат, ахлагч К.Галымжан, ахлагч С.Досжан, дэд ахлагч Д.Болор-Эрдэнэ, дэд ахлагч Б.Ганбаатар, дэд ахлагч Б.Төмөрмөнх, дэд ахлагч Ж.Жанибек, жолооч ахлах ахлагч Р.Нурбол нарын бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байнаа.                                                                                                                                                            Харуулчин ахлагчаар, ахлах ахлагч Д.Бауыржан, ахлах ахлагч Ж.Абдулкадир, ахлах ахлаг Ш.Сүх, ахлах ахлагч Д.Жанарбек, ахлагч Ж.Бахытбол, ахлагч И.Болат, ахлагч К.Галымжан, ахлагч С.Досжан, дэд ахлагч Д.Болор-Эрдэнэ, дэд ахлагч Б.Ганбаатар, дэд ахлагч Б.Төмөрмөнх, дэд ахлагч Ж.Жанибек, жолооч ахлах ахлагч Р.Нурбол нар ажиллаж байна.

  

 

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна