/ / БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН 2016 ОНЫ ЭРҮҮГИЙН БОЛОН ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН 2016 ОНЫ ЭРҮҮГИЙН БОЛОН ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

    Тус Цагдаагийн газар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас 2016 онд гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй 2869 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт хүлээн авсан гомдол, мэдээллийн 2833-г шийдвэрлэсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 880-г хүлээн авч, 666 буюу 76 хувийг хуулийн анхны хугацаанд, 214 буюу 24  хувийг 6-19 хоногт  тус тус шийдвэрлэж, одоо үлдэгдэл 36 гомдол мэдээллийг хуулийн хугацаанд нь шалгаж байна.

       Нийт хүлээн авсан гомдол, мэдээллийн 589-г нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналаар прокурорт хүргүүлж, 274-н гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 17 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэгт нэгтгэн шалгаж, 92 гомдол мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлж, 1799 материалд захиргааны арга хэмжээ авч, 62 гомдол, мэдээллийг бусад байдлаар шийдвэрлэсэн.

 Гэмт хэргийн ангилалын талаар:

      Гэмт хэргийг ангилалаар авч үзвэл  өнгөрсөн оны мөн үеэтэй харьцуулахад хөнгөн, хүнд  гэмт хэргийн гаралт 17.4 -2.7 дахин өсч,  хүндэвтэр гэмт хэргийн гаралт 33.6 хувиар буурч,  онц хүнд гэмт хэрэг энэ сард бүртгэгдээгүй.

 Үүнд:   бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 44.4 хувиар,  үүнээс: иргэдийн өмчийг хулгайлах гэмт хэрэг 38.5 хувиар, малын хулгайн гэмт хэрэг 61.5 хувиар, залилангийн гэмт хэрэг 50 хувиар, танхайрах гэмт хэрэг 33.3 хувиар, бусад гэмт хэрэг 18.6, хүүхэд оролцсон гэмт хэрэг 45.4 хувиар, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 45.4 хувиар тус тус  буурч, бусдын бие махбодид санаатай гэмтэл учруулах гэмт хэрэг 27.0 хувиар,хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 50 хувиар, эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг 33.3 хувиар,согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 15.1 хувиар,  гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг 40 хувиар, бусдын өмчийн ашиглалын гэмт хэрэг 3.5 дахин,  хүчиндэх гэмт хэрэг 3 дахин, тээврийн хэрэгслийг хулгайлах гэмт хэрэг 2 дахин өсч, албан тушаалын гэмт хэрэг мөн үеийн түвшинд байна.

      Гэмт хэргийн улмаас байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн өмчид 294.0 сая төгрөгийн хохирол учирсаны 217.3 сая төгрөг буюу 73.9 хувийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлсэн.

      Иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас захиргааны зөрчлийн шинжтэй 7115 гомдол, мэдээлэл хүлээн авч, үүнээс торгуулийн хуудсаар торгох шийтгэл ногдуулсан бүртгэлд 3740  хүний, шийтгэврээр торгох шийтгэл ногдуулсан бүртгэлд  2975 хүний мэдээ мэдээлэл санд шивэгдэж, 298657.0 төгрөгний торгуулийг 6715 хүнд ногдуулсан байна.            Мөн 72 хүнийг шүүхийн шийдвэрээр захиргааны журмаар 7-30 хоногийн хугацаагаар баривчлуулж,  архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зөрчилд холбогдсон 739 хүнийг саатуулав.

Нийт гэмт хэрэг 281 бүртгэгдсэн, илрүүлэлт 88.7 хувьтай байна.

Суманд бүртгэгдсэн гэмт хэрэг:

     2016 оны  12 дугаар сард  Алтай суманд 12,  Алтанцөгц суманд 13, Баяннуур суманд 23, Бугат суманд 16, Буянт суманд 12, Булган суманд 4, Дэлүүн суманд 7, Улаанхус суманд 25, Ногооннуур сум 15, Цагааннуур тосгон 12, Сагсай суманд 11, Цэнгэл суманд 19, Толбо суманд 5, Өлгий сумын төвд 107 гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн байна.

 

ТӨЛӨВЛӨЛТ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАСАГ

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна