/ / ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНУУЛЛАА

ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНУУЛЛАА

    Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Монгол цэргийн өдөр-Зэвсэгт хүчний 96 жилийн ой, Казак түмний Наурызын баяр болон Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар зарлигаар тус Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа М.Батболд “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор, ахмад ажилтан С.Хуат, П.Амарбаяр нар “Цэргийн гавьяаны одон”-гоор, ахмад ажилтан А.Манен “Алтангадас одон”-гоор, Цагдаагийн газрын дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн ахмад Б.Ганболд, хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Х.Бекжан, ахмад ажилтан Р.Захирхан, Х.Мельс нар “Цэргийн хүндэт медаль”-аар, үйлчлэгч С.Жамила “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар тус тус шагнуулсныг  Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдэврийн яамны сайд П.Сэргэлэн тэргүүтэй зочид төлөөлөгчид 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр М.Хурманханы нэрэмжит аймгийн Хөгжимт драмын театрт гардууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна