/ / ХЯНАЛТЫН КАМЕРААР ИЛРҮҮЛСЭН ЗӨРЧЛИЙН ТАЛААР

ХЯНАЛТЫН КАМЕРААР ИЛРҮҮЛСЭН ЗӨРЧЛИЙН ТАЛААР

    Тус Цагдаагийн газрын хяналтын камерын нэгдсэн системээр 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 31-ний өдрийн хооронд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 125 тээврийн хэрэгслийн  зөрчлийг илрүүлэн холбогдох хуулийн заалтын дагуу хариуцлага хүлээлгэв.

Үүнд:

-       Хамгаалах бүс хэрэглээгүй -78

-       Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэсэн -17

-       Түр буюу удаан зогсоох журам зөрчиж бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан -25

-       Тээврийн хэрэгслээр байрлан явах журам зөрчсөн-2

-       Хөдөлгөөн эхлэх болон чиглэл өөрчлөх журам зөрчсөн-1

-       Уулзвар буюу явган хүний гарц нэвтрэх журам зөрчсөн-1

-       Хүн тээвэрлэх журам зөрчсөн-1

    Мөн иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтээр 5 удаа хяналтын камерын бичлэг шүүж, эд зүйлээ гээгдүүлсэн гэх 2 иргэний эд зүйлийг олж өгч, хохиролгүй болгосон.

 

ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна