/ / ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВУУЛЛАА

ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВУУЛЛАА

    Цагдаагийн алба хаагч  нарын бие бялдарыг чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор Замын цагдаагийн тасгаас Цагдаагийн газрын “ГАР БӨМБӨГ”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр аймгийн Спорт цогцолборт зохион явууллаа.

    Уг тэмцээнд Цагдаагийн газрын тасаг албадын баг тамирчид оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж

Тэргүүн байранд цагдаагийн дэд хурандаа Н.Ардах ахлагчтай Эрүүгийн цагдаагийн тасгийн баг,

Дэд байранд цагдаагийн хошууч Ж.Жанболат ахлагчтай Нийтийн хэв журам хамгаалах тасгийн баг,

Гутгаар байранд цагдаагийн ахмад А.Кадирбек ахлагчтай Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэсгийн баг тус тус шалгарч цом, өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнагдав. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна