/ / “МАЛЧДЫН БҮЛЭГ”-ИЙН ГИШҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

“МАЛЧДЫН БҮЛЭГ”-ИЙН ГИШҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

     Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2017 оныг "Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил" болгон зарласантай холбогдуулан тус Цагдаагийн газраас санаачлан иргэн бүрийн хуулиа дээдлэх, сахин биелүүлэх сэтгэлгээг төлөвшүүлэх, хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн эдийн засаг, улс төр, эрх зүй, ёс суртахуун, хүмүүжлийн шинж чанартай “Хуулиа дээдэлье” сэдэвэт зохион явуулж буй ерөнхий арга хэмжээний хүрээнд 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр аймгийн ГХУСАЗСЗ-тэй хамтарч, малчдын бүлэгийн гишүүдийн зөвлөгөөнийг зохион байгуулав.

    Зөвлөгөөнд мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд хамтран ажиллаж буй малчдын 82 бүлэгийн 242 гишүүнээс төлөөлөл болох 152 гишүүн оролцов.

    Уг зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан, аймгийн Засаг даргын орлогч Ш.Хабыл, А.Камелият, Засаг даргын тамгын газрын дарга Х.Тилеген, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Б.Ерболат нар болон тус Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа М.Батболд, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга, цагдаагийн хошууч Б.Хайырлыс нар оролцон мэдээлэл хийж, малчдын санал, хүсэлтийг сонсов.

   Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа М.Батболд аймгийн мал хулгайлах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал сэдэвт, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга, цагдаагийн хошууч Б.Хайырлыс “Малчдын бүлэг ажиллуулах үлгэрчилсэн дүрэм”-ийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл хийв.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна