/ / БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН 2017 ОНЫ 02 ДУГААР САРЫН ЭРҮҮГИЙН БОЛОН ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН 2017 ОНЫ 02 ДУГААР САРЫН ЭРҮҮГИЙН БОЛОН ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

    Тус Цагдаагийн газар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас 2017 оны 02 дугаар сард гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй 444 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт хүлээн авсан гомдол, мэдээллийн 389-г шийдвэрлэсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 131-г хүлээн авч, 102 буюу 78 хувийг хуулийн анхны хугацаанд, 29 буюу 22  хувийг 6-19 хоногт тус тус шийдвэрлэж, одоо үлдэгдэл 55 гомдол мэдээллийг хуулийн хугацаанд нь шалгаж байна.

   Нийт хүлээн авсан гомдол, мэдээллийн 76-г нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналаар прокурорт хүргүүлж, 54-н гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 1 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэгт нэгтгэн шалгаж, харьяаллын дагуу шилжүүлсэн 1, 250 материалд захиргааны арга хэмжээ авч, 7 гомдол, мэдээллийг бусад байдлаар шийдвэрлэсэн.

 Гэмт хэргийн ангилалын талаар:

    Гэмт хэргийг ангилалаар авч үзвэл  өнгөрсөн оны мөн үеэтэй харьцуулахад хөнгөн гэмт 5.3 хувиар буурч, хүндэвтэр гэмт хэргийн гаралт 2.4 дахин өссөн,  хүнд болон онц хүнд гэмт хэрэг бүртгэгдээгүй.

     Үүнд:   бусдын өмчийн ашиглалын эсрэг гэмт хэрэг 50 хувиар, бусдын бие махбодид санаатай гэмтэл учруулах гэмт хэрэг 16.7 хувиар, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 30 хувиар, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг 73 хувиар буурч,  хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 50 хувиар,  бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 2.4 хувиар,  үүнээс: иргэдийн өмчийг хулгайлах гэмт хэрэг 3.3 дахин өссөн, малын хулгайн гэмт хэрэг 2.2 дахин, бусад гэмт хэрэг 66.7 хувиар, хүүхэд оролцсон гэмт хэрэг 2-оор, залилангийн гэмт  хэрэг 1-ээр, эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг 5.5 дахин, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 5-аар тус тус  нэмэгдсэн статистик үзүүлэлт гарсан  байна.

   Гэмт хэргийн улмаас байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн өмчид 26.0 сая төгрөгийн хохирол учирсаны 16.6 сая төгрөг буюу 63.9 хувийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлсэн.

    Иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас захиргааны зөрчлийн шинжтэй 250 гомдол, мэдээлэл хүлээн авч, үүнээс торгуулийн хуудсаар торгох шийтгэл ногдуулсан бүртгэлд 613  хүний, шийтгэврээр торгох шийтгэл ногдуулсан бүртгэлд  544 хүний мэдээ мэдээлэл санд шивэгдэж, 53307.0 төгрөгний торгуулийг 1157 хүнд ногдуулсан байна.

   Мөн 21 хүнийг шүүхийн шийдвэрээр захиргааны журмаар 7-30 хоногийн хугацаагаар баривчлуулж,  архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зөрчилд холбогдсон 75 хүнийг саатуулав.

 Суманд бүртгэгдсэн гэмт хэрэг:

     2017 оны  02 дугаар сард  Алтай суманд 1,  Баяннуур суманд 2, Бугат суманд 4, Буянт суманд 3,  Дэлүүн суманд 1, Улаанхус суманд 1, Ногооннуур сум 6, Сагсай суманд 2, Цэнгэл суманд 5,  Өлгий сумын төвд 33 гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн байна.

 

 ТӨЛӨВЛӨЛТ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАСАГ

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна