/ / “БИДНИЙ БАХАРХАЛ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“БИДНИЙ БАХАРХАЛ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны “Алба хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх тухай” 01 тоот албан даалгаврын 1.8 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор тусгай  хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу “Бидний бахархал” арга хэмжээг тус Цагдаагийн газарт 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

    “Бидний бахархал” арга хэмжээнд Монгол Улсын гавьяат хуульч, доктор, профессор, цагдаагийн хурандаа М.Батаев, цагдаагийн хурандаа Т.Менгельс, Т.Костёр, цагдаагийн дэд хурандаа Х.Бакен нарыг урьж оролцуулсан бөгөөд цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүнд албаараа бахархах сэтгэлгээ, удирдахуй ухаан, ажлын туршлага, цагдаагийн алба хаагчдын ёс зүй, сахилга хариуцлага зэрэг тодорхой сэдвүүдээр яриа, таниулга хийж, зөвлөмж, сургаалиа айлтгалаа.

     Мөн тус Цагдаагийн газрын ахмад ажилтнууд болон “Монгол хурандаа” нийгэмлэгийн Баян-Өлгий аймаг дахь салбарын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, ажил хэрэгч халуун яриа өрнүүлсэн.

     Арга хэмжээнд түүхийн хуудас олон тэмдэглэлт үйл явдлаар намтараа баяжуулж нэр алдар, гавьяат үйлсээ мөнхжүүлж байгаагийн нэг нь тус сургуулийн захирлаар хамгийн олон жил ажилласан Монголын цагдаа, хууль сахиулах байгууллагын тэргүүний удирдах ажилтан, хууль зүйн ухааны доктор, профессор “Монгол хурандаа” нийгэмлэгийн дэд тэргүүн, Монгол Улсын гавьяат хуульч, цагдаагийн хурандаа Майдарын Батаевийг оролцуулснаар онцгой ач холбогдолтой ажил, арга хэмжээ боллоо.

     Арга хэмжээг зохион байгуулснаар алба хаагч нарын албандаа хандах хандлага, илтгэл үнэмшил, албаараа бахархах, бүтээлч сэтгэлгээ, сахилга, ёс зүй, хариуцлага, байгууллагын соёл дээшлэх зэрэг эерэг өөрчлөлтийг бий болгох юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна