/ / АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

   Тус Цагдаагийн газарт эрүүлжүүлэх, саатуулах байрны эмчийн сул орон тоонд дараах шалгуур шаардлага хангасан иргэдийг бүртгэж авна.

           Эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч нь дараах шаардлагыг хангасан байна.

             Үүнд:

  1. Дээд боловсролын бакалавраас доошгүй зэрэгтэй байх
  2. Хүний их, бага эмч, сувилахуйн арга зүйч мэргэжилтэй
  3. Эмчлэх эрхийн лицензтэй
  4. Компьютерийн өргөн хэрэглээний програм  дээр ажиллах чадвартай
  5. 30 хүртэлх насны эрэгтэй, 170 см-ээс дээш өндөртэй байна.

             Жич: Дээрх иргэд нь удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай, үнэнч шударга, идэвх санаачилгатай, харилцааны өндөр соёлтой, ажлын ачаалал даах чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй, ажилд хариуцлагатай, тогтвор суурьшилтай ажиллах;

        Иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж, бүртгэл, судалгаанд хамрагдана.

Үүнд:

1. Өргөдөл

2. Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт №1-ийн дагуу бүрэн бичсэн байх);

3. Дээд боловсролын диплом болон мэргэжлийн үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/

4. Эмчлэх эрхийн лиценз  /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/

5. Иргэний үнэмлэх; /нотариатаар баталгаажуулсан хуулбар хамт/

Оршин суугаа нутаг дэвсгэрийн баг, хорооны Засаг даргын тодорхойлолт

6. Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь, албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь.

         Бичиг баримт дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй. Шаардлагатай гэж үзвэл иргэнээс нэмэлт материал гаргуулан авна.  

         Бүртгэлийг 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 17 цаг 00 минут хүртэл Цагдаагийн газарт  явуулна.

          Бүртгэлийн хугацаанаас хойш ирсэн иргэдийг бүртгэлд хамруулах боломжгүй болохыг мэдэгдье.

 

Харилцах утас: 70427096, 88092944

  

 

ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2021-09-09
Эрэн сурвалжилж байна