/ / СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

   Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын цар хүрээг өргөжүүлэх, орчин үеийн дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, иргэд, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, инноваци нэвтрүүлэх нь” сургалт, зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд аймгийн Засаг даргын тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран зохион байгууллаа.

   Сургалт, зөвлөгөөнд аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газрын дарга, аймгийн Прокурорын газрын орлогч прокурор, Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнууд болон сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, хууль зүйн түшмэлүүд зэрэг нийт 61 хүн оролцсон бөгөөд аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнууд холбогдох чиглэлээр мэдээлэл хийлээ.

    Сургалт, зөвлөгөөнөөс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар 5 заалт бүхий зөвлөмж гаргав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна