/ / “АХЛАГЧИЙН 10 ХОНОГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ

“АХЛАГЧИЙН 10 ХОНОГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ

     Цагдаагийн газрын ахлагч бүрэлдэхүүний сахилга, хариуцлага, ёс зүйг сайжруулах, албаны болон хувийн бэлэн байдлыг хангуулах, дүрэмч ажиллагаа, дүрэмт хувцас өмсөж хэрэглэх журмын хэрэгжилтийг хангуулах, тэдэнд чиглэсэн албаны сургалтыг зохион байгуулах зорилгоор зохион байгуулсан “Ахлагчийн 10 хоног” арга хэмжээний хүрээнд ахлагч бүрэлдэхүүний хурд, хүч, авхаалж самбаа, оюун ухааныг сорьсон “Авхаалжтай ахлагч” буухиа тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд тус цагдаагийн газрын нийт 26 ахлагч оролцож тэргүүн байранд эрүүлжүүлэх, саатуулах байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч С.Хуанбек, дэд байранд шүүхийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Шаригат, гутгаар байранд Дотоодын цэргийн тусгай салааны харуулчин, дэд ахлагч И.Болат, тусгай байранд Дотоодын цэргийн тусгай салааны харуулчин, дэд ахлагч К.Галымжан нар тус тус шалгарч тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна