/ / “УЛСЫН ТЭРГҮҮН”-ИЙ ХАМТЛАГААР ШАЛГАРЛАА

“УЛСЫН ТЭРГҮҮН”-ИЙ ХАМТЛАГААР ШАЛГАРЛАА

   Цагдаагийн газрын алба хаагч нарын дунд нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх, тэдний бие бялдрыг чийрэгжүүлэх, эрүүл мэндийг хамгаалах, биеийн тамир, спортын төрөл бүрийн арга хэмжээ, тэмцээн зохион байгуулж, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор тус Цагдаагийн газрын даргын 2009 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 40 дугаартай тушаалаар тус Цагдаагийн газрын дэргэдэх “Биеийн тамир, спортын хамтлаг” анх байгуулагдаж, 9 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. 
    Тус хамтлаг нь 2017 онд алба хаагчдын дунд нийт 25 удаа биеийн тамир, спортын төрөл бүрийн тэмцээн зохион байгуулж, шалгарсан баг тамирчдыг аймаг, баруун бүсийн тэмцээнүүдэд амжилттай оролцуулсны үр дүнд Увс аймаг дахь Цагдаагийн газраас зохион явуулсан Баруун бүсийн Цагдаагийн хүрээний аварга шалгаруулах “Сагсан бөмбөг”, “Ширээний теннис”, “Шатар”-ын тэмцээнд багаараа Дэд байр, Ховд аймаг дахь Цагдаагийн газраас зохион явуулсан Баруун бүсийн Цагдаагийн хүрээний аварга шалгаруулах “Гар бөмбөг”, “Урт болон богино бууны буудлага”, “Биллъярд”-ын тэмцээнд багаараа “Тэргүүн” байр, аймгийн хууль хяналтын байгууллагуудын дунд зохион явагдсан аварга шалгаруулах тэмцээнд багаараа Гутгаар байранд орсон амжилтуудыг тус тус гаргасан.
    Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар нь тус Цагдаагийн газрын дэргэдэх “Биеийн тамир, спортын хамтлаг”-ын 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлыг өндрөөр үнэлж, “Улсын тэргүүн”-ий “Биеийн тамир, спортын хамтлаг”-аар шалгаруулсан байна.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна