/ / БУЯНТ, АЛТАЙ СУМДАД АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАВ

БУЯНТ, АЛТАЙ СУМДАД АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАВ

    “Хуулийн хэрэгжилт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг болон согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, иргэд, олон нийтэд хууль тогтоомжийг мэдээлэх, сурталчлах зорилгоор ажлын хэсэг Алтай, Буянт суманд ажиллав.

    Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, нийт 320 гаруй хүнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийн талаар мэдээ, мэдээлэл өглөө.

   Мөн дээрх сумдад хэсгийн төлөөлөгч, цагдаа нартай хамтран “Үзлэг-хяналт, шалгалт-хууль сурталчилгаа” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна