/ / “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж байх тухай 2007 оны 97 дугаар зарлигийн 1, 4 дэх заалтыг хэрэгжүүлэх, Цагдаагийн газрын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах, цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч шуурхай шийдвэрлэх зорилгоор “Нээлттэй хаалганы өдөр”-ийг аймгийн төвлөрсөн худалдааны “Тирлик” захад 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгууллаа.

     Нээлттэй хаалганы өдөрөөр Цагдаагийн газрын 2018 оны 1 дүгээр улирлын үйл ажиллагааны тайланг сурталчилж, нийт 60 гаруй хүн, 20 гаруй аж ахуйн нэгж, байгууллагад зөвлөгөө өгч, 250 хүнд зөвлөмж, сэрэмжлүүлэг, санамж тараав.
    Бэлэн бус торгууль, жолооны эрхийн үнэмлэх /ангилал нэмүүлэх/, ял шийтгэлийн тодоройлол болон галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой гаргасан 11 иргэний хүсэлтийг шийдвэрлэж, хариу өглөө.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна