/ / “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛАВ

“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛАВ

    “Хүүхэд хамгаалал” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Хүүхдийг зодож шийтгэхгүй байх” дэлхийн өдрийг угтаж аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран “Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээг аймгийн төв талбайд 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

    Уг арга хэмжээний хүрээнд аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Хүүхдэд тулгамдаж байгаа асуудал, шийдэл” сэдэвт гар зургийн уралдаан явуулж, дүгнэсэн бөгөөд хүчирхийллийн эсрэг хүүхдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх, хүүхэд, багачуул, иргэдэд хууль тогтоомж сурталчилж, хуулийн зөвлөгөө, мэдээ мэдээлэл өгөх ажлыг хэрэгжүүлэн ажиллав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна