/ / ХОТОН ШУВУУ...

ХОТОН ШУВУУ...

    Дэлхийн нэн ховор амьтаны жагсаалт болох CITES-ийн I дүгээр хавсралтанд хотон шувуу бүртгэлтэй байдаг төдийгүй Монгол Улсад улаан номонд бүртгэгдсэн нэн ховор шувуу юм.
Хотон шувууны хошуугаар хурдан морины хусуур хийдэг заншил одоо хүртэл иргэдийн дунд байсаар байгаа нь уг шувууг агнах гол шалтгаан болдог билээ.
“Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд тус Цагдаагийн газраас зохион явуулж буй хяналт шалгалтын явцад Ногооннуур сумын 6 дугаар багийн иргэн “Х” нь хууль бусаар агнагдсан 2 ширхэг хотон шувууны хошууг худалдан борлуулах зорилгоор биедээ авч явсаныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

      Хотон шувууны хошуу хурдан морины нуруунд үлдэх ёсгүй билээ.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна