/ / ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТАСГИЙН ТАНИЛЦУУЛГА

ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТАСГИЙН ТАНИЛЦУУЛГА

   Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай алба нь 1990-2018 оны хооронд Удирдлага, Эрүүгийн цагдаагийн тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн, холбоо, мэдээллийн болон мэдээлэл, судалгааны чиглэлийг үйл ажиллагаа Удирдлага, Дэмжлэг үзүүлэх тасаг, Төлөвлөлт, зохион байгуулалтын тасаг, Захирааны удирдлагын тасаг, Эрүүгийн цагдаагийн тасгийн харьяанд байсан бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Нутаг дэвсгэр хариуцсан байгууллагад Шуурхай удирдлагын тасаг байгуулах, албан тушаал, орон тоог, цол, цалингийн зэрэглэлийг батлах тухай” А/212 дугаар тушаалаар жижүүрийн шуурхай алба, холбоо, мэдээллийн болон мэдээлэл, судалгааны чиглэлийг нэгтгэж,  Цагдаагийн газарт “Шуурхай удирдлагын тасаг”[1]-ийг 12 орон тоотой байгуулсан бөгөөд анхны тасгийн даргаар цагдаагийн дэд хурандаа Х.Ержан томилогдон ажиллаж байна. 

     Баян-Өлгий аймгийн Цагдан сэргийлэх хэлтэс, Цагдаагийн хэлтэст өргөдөл гомдлын бүртгэл хариуцсан ажилтнаар цагдаагийн ахлах ахлагч Г.Бат-Өлзий 1984-1992 онд, цагдаагийн ахлах ахлагч Б.Дикей 1992-1994 онд тус тус ажиллаж байсан бөгөөд 1994 онд өргөдөл гомдлын бүртгэл хариуцсан ахлах төлөөлөгчийн орон тоо батлагдаж уг орон тоонд цагдаагийн дэд хурандаа Т.Батбай 1994-2005 онд, мэдээлэл судалгааны ахлах байцаагчаар цагдаагийн хошууч З.Марат 2005-2017 онд, цагдаагийн хошууч А.Алданыш 2017-2022 онд, цагдаагийн хошууч Г.Мөнхдөл 2022 онд томилогдон ажиллаж байсан. 

     Цагдаагийн ерөнхий газраас Цагдаагийн газарт зөрчлийн тоо бүртгэгчийн орон тоог 2005 онд шинээр нэмсэн ба уг орон тоонд энг Ж.Билмесхан, цагдаагийн ахлах ахлагч Д.Хайрат 2005-2012 онд, цагдаагийн дэд ахлагч С.Мария 2012-2015 онд, цагдаагийн дэд ахлагч А.Равдан 2015-2017 онд, цагдаагийн ахлах ахлагч К.Ернар 2017-2018 онд тус тус ажиллаж байсан бол 2018 оноос хойш цагдаагийн дэд ахлагч О.Цолмонтуяа нар томидлогдон ажилласан байна. 

     Цагдаагийн ерөнхий газрын тушаалаар мэдээлэл судалгааны мэргэжилтэнгээр цагдаагийн ахмад С.Серикбол, цагдаагийн дэслэгч О.Цолмонтуяа нар тус тус томлогдон  ажиллаж байна.  

     Ахмад Б.Мединеш 1956-1984 онд тус аймгийн нийгмийн аюулаас хамгаалах хэлтэс, цагдан сэргийлэх ангид шифр, холбооны төлөөлөгчөөр ажиллаж байсан. 

     Түүний хөдөлмөр зүтгэлийг төр, засгаас өндөрөөр үнэлж Цэргийн гавъяаны одон, Алтан гадас одон, Цэргийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 40, 50, 60 жилийн болон бусад ойн медалиуд, Дайнд оролцсон ахмад дайчин, ОХУ-ын “Онц хилчин” цол тэмдгээр шагнажээ. 

     Мөн 1956 онд Улаанбаатар хотод офицерийн дамжаанд суралцаж байхдаа олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан онц аюултай гэмт хэрэгтнийг мэргэжлийн өндөр ур чадвар гарган баривчилж ЗХУ, БНМАУ-ын цагдан сэргийлэх байгууллагуудын дээд шагнал болох “Онц сэргийлэгч” тэмдгээр шагнуулсан цагдан сэргийлэх ангийн анхны цагдаа болсон байна. 

     н.Чожил цагдан сэргийлэх ангид радистын ажлыг хийж байсан бол Холбоо мэдээллийн инженерээр, цагдаагийн ахмад А.Ержан 2005-2012 онд ажиллаж байсан бол цагдаагийн хошууч Т.Ардакелди 2012 оноос эхлэн томилогдон ажиллаж  байна. 

     Жижүүрийн ахлах офицерээр /хариуцлагатай зохицуулагч/ цагдаагийн ахмад К.Бауыржан, цагдаагийн хошууч Д.Айбек, цагдаагийн ахмад А.Мырзабек, цагдаагийн дэд хурандаа П.Банзрагч, цагдаагийн дэд хурандаа Х.Ержан, цагдаагийн дэд хурандаа Т.Ердос, цагдаагийн дэд хурандаа Б.Хайырлыс нар 2009-2022 оны хооронд ажиллаж байсан бол 2022.05.25-ны  өдрөөс жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч М.Анаргүл томилогдон ажиллаж байна. 

     Жижүүрийн офицерээр цагдаагийн ахмад А.Болд, цагдаагийн ахмад Д.Хатпи, цагдаагийн ахмад Р.Бауыржан, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Игилик, цагдаагийн хошууч С.Хуат, цагдаагийн ахмад Х.Тунгышбай, цагдаагийн ахмад С.Байболат, цагдаагийн ахмад Ш.Мурат, цагдаагийн хошууч Х.Бекжан, цагдаагийн хошууч С.Бейбитхан, цагдаагийн ахмад Х.Какеша, цагдаагийн дэд хурандаа Е.Төлеу, цагдаагийн хурандаа Т.Ганбат, цагдаагийн ахмад Х.Болат, цагдаагийн ахмад Х.Бахыт, цагдаагийн ахлах дэслэгч М.Нурбол, цагдаагийн ахмад С.Хурмет, цагдаагийн хошууч Ж.Шаяхмет, цагдаагийн ахмад З.Зангар, цагдаагийн ахмад Ш.Озат, цагдаагийн хошууч Ш.Ержан, цагдаагийн ахлах дэслэгч А.Тилеуберди, цагдаагийн ахмад Х.Нагашыбай, цагдаагийн ахмад Т.Нурболат, цагдаагийн ахмад К.Депудат, цагдаагийн ахмад Ш.Нурболат нар тус тус ажиллаж байсан бол одоо жижүүрийн мөрдөгчөөр, цагдаагийн ахмад С.Жансерик, цагдаагийн ахлах дэслэгч С.Аблайхан, цагдаагийн дэслэгч Э.Гантулга нар ажиллаж  байна. 

     Мөн мэдээлэл хүлээн авагч-жижүүрийн цагдаагаар цагдаагийн ахлах ахлагч А.Бахатгүл, цагдаагийн ахлагч Ж.Досымбек, цагдаагийн ахлагч Т.Арайбек, цагдаагийн ахлагч Л.Ундрал нар тус тус ажиллаж байна.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна