/ / АЛБАН ТУШААЛД ТОМИЛЖ, ХУГАЦААНЫ ЦОЛ ГАРДУУЛАВ.

АЛБАН ТУШААЛД ТОМИЛЖ, ХУГАЦААНЫ ЦОЛ ГАРДУУЛАВ.

          Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа цагдаагийн хошууч Х.Нурбек, цагдаагийн ахмад М.Сакен, цагдаагийн ахмад Х.Роза, цагдаагийн ахлах дэслэгч Н.Тилеухабыл нарыг Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэт жуух”, мөнгөн шагналаар, цагдаагийн ахмад Х.Нагашбайг Дотоодын цэргийн штабын даргын “Баярын бичиг”-ээр тус тус шагнав.
      Цагдаагийн ахлах дэслэгч Б.Мешитханд хугацааны цагдаагийн ахмад цол, цагдаагийн дэслэгч Ө.Энхбаатар, Ш.Нурболат нарт хугацааны цагдаагийн ахлах дэслэгч цол, хэсгийн төлөөлөгчөөр шилжин томилогдсон Х.Нагашбайд цагдаагийн ахмад цол, харуулын даргаар дэвшиж офицерийн бүрэлдэхүүнд орсон А.Бахытбект цэргийн дэслэгч цол тус тус олгосныг гардуулав.
Шагнагдсан болон цол олгогдсон алба хаагч нарт баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна