/ / УЛС ТУНХАГЛАСНЫ 97 ЖИЛИЙН ОЙГ УГТАЖ ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАВ

УЛС ТУНХАГЛАСНЫ 97 ЖИЛИЙН ОЙГ УГТАЖ ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАВ

        Монгол Улс тунхагласны 97 жилийн ойн баярыг угтаж тус цагдаагийн газрын алба хаагч нарын дунд Үндэсний бөхийн барилдааныг зохион байгууллаа.
       Бөхийн барилдаанд Толбо сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч, сумын заан Д.Гагарин түрүүлж, Бугат сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч, сумын заан Ц.Ганцог үзүүрлэн, Дотоодын цэргийн тусгай салааны харуулчин, ахлагч, сумын заан И.Болат, хүний нөөцийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Мэндбаяр нар их шөвөгт шалгарлаа.
      Бөхийн барилдааны үеэр Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харвааны төрөлд амжилттай оролцож түрүүлэн “Аймгийн мэргэн”-ий болзол хангасан Үндэсний болон Урианхай сурын спортын мастер, Мөсөн сурын улсын хошой аварга, цагдаагийн дэд ахлагч Б.Энхтүвшинд Цагдаагийн газрын зөвлөлийн гишүүдээс “Аймгийн мэргэн”-ий малгай, эвэр нум, сумаар мялааж, аймгийн сурын холбооны удирдлагуудаас “Аймгийн мэргэн”-ий цолны тэмдэгийг гардуулан өгсөн.
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна