/ / “АХМАДЫН ОРОЛЦОО” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“АХМАДЫН ОРОЛЦОО” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 
          Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба болон тус Цагдаагийн газрын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 2.4 дахь заалтын хүрээнд цагдаагийн байгууллагын ахмад, залуу үеийн залгамж чанар, харилцааг нэмэгдүүлэх, ахмад ажилтнуудын сайн туршлага, ур чадварыг алба хаагчдад өвлүүлэх зорилгоор “Ахмадын оролцоо” соён гэгээрүүлэх, арга хэмжээ зохион байгуулав.
        Уг арга хэмжээнд 1991-2018 онд цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэрт гарсан ахмад ажилтан, цагдаагийн ахлах ахлагч Х.Салтанат, ахлах ахлагч Б.Табигат нарыг урьж оролцуулж, ажиллаж байх үеийн дурсамж, ажлын туршлага, сургамжтай түүх, цагдаагийн байгууллага, алба хаагчид хандаж буй иргэдийн хандлага, цагдаагийн алба хаагчийн ажил үүрэг гүйцэтгэхдээ анхаарвал зохих асуудлын талаар ярилцлаа.
 
 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2021-09-09
Эрэн сурвалжилж байна