/ / МАРШ ТАКТИК ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

МАРШ ТАКТИК ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

       Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Баян-Өлгий аймаг дахь төрийн цэргийн байгууллагуудын дунд марш тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж өндөрлөв. Тэмцээнд 7 байгууллага хурд хүчээ сорин өрсөлдөж Тэргүүн байранд хурандаа Г.Мөнгөншагай захирагчтай Хилийн 0285 дугаар анги шалгаран шилжин явах цом, алтан медаль хүртсэн бол дэд байранд хурандаа Ц.Буянтогтох захирагчтай Зэвсэгт хүчний 331 дүгээр анги шалгарч мөнгөн медаль, гутгаар байранд хурандаа Р.Эрдэнэтогтох захирагчтай Хилийн 0165 дугаар ангийн баг тамирчид орж хүрэл медаль тус тус хүртлээ. Мөн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд буудлагын тэмцээн зохион явуулахад хурандаа Ц.Буянтогтох захирагчтай Зэвсэгт хүчний 331 дүгээр анги тэргүүн байр эзэлсэн бол удаах байранд цагдаагийн хошууч Ө.Танат даргатай аймгийн Цагдаагийн газар, 3-р байранд хурандаа У.Буянжаргал захирагчтай Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн тамирчид тус тус шалгарлаа.
 
 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2021-09-09
Эрэн сурвалжилж байна