/ / “НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ-2022” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ-2022” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

       Тус Цагдаагийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Боловсрол шинжлэх ухааны газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Улаан загалмайн хороотой хамтран хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд соёлтой оролцох дадал төлөвшүүлэх, хууль эрх зүйн мэдлэг олгох, тэдний эцэг, эх, асран хамгаалагч нарын үүрэг хариуцлагыг сайжруулах, сургуулийн багш, нийгмийн ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
        Тэмцээнд тус аймгийн ерөнхий боловсролын 11 нь сургуулийн 3-5 дугаар ангийн 132 сурагч оролцож, гэрийн даалгавар, мэндчилгээ, багийн ахлагчийн тэмцээн, буухиа, урлагийн тоглолт гэсэн төрлүүдээр өрсөлдөж, тэмцээний нийлбэр дүнгээр “Тэргүүн” байрыг Өлгий сумын 4 дүгээр сургууль, “Дэд” байрыг Өлгий сумын 7 дугаар сургууль, “Гутгаар” байрыг Буянт сумын сургууль, “Тусгай” байрыг Өлгий сумын 10 дугаар сургуулийн баг тамирчид тус тус шалгарч, цом, өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнагдлаа.
       Тэмцээнд амжилттай оролцсон багш, сурагчдадаа баяр хүргэж, сурлага,спортын өндөр амжилт хүсье. 

   

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна