/ / "ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГЫН НЭРЭМЖИТ СПОРТЫН ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН"-ИЙГ АЛБА ХААГЧ, АХМАД АЖИЛЧИД, ГЭР БҮЛИЙН ХҮМҮҮСИЙН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

"ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГЫН НЭРЭМЖИТ СПОРТЫН ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН"-ИЙГ АЛБА ХААГЧ, АХМАД АЖИЛЧИД, ГЭР БҮЛИЙН ХҮМҮҮСИЙН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

      Тус Цагдаагийн газрын Биеийн тамир спорт хамтлагаас жил бүр уламжлал болгон цагдаагийн газрын тасаг, хэсгүүд, ахмад ажилчид болон тэдний ар гэрийнхний дунд зохион байгуулдаг "Цагдаагийн газрын даргын нэрэмжит спортын цогцолбор тэмцээн" 2022 оны 11 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.
         Баг тамирчид спортын 8 төрлөөр өрсөлдөж багийн нийлбэр дүнгээр "Тэргүүн" байрыг Нийтийн хэв журам хамгаалах тасаг, "Дэд" байрыг Эрүүгийн цагдаагийн тасаг, "Гутгаар" байрыг Захиргааны удирдлагын тасаг тус тус эзэллээ.
        Энэ удаагийн цогцолбор тэмцээн Цагдаагийн газрын алба хаагчдын хүүхдүүдийн дунд 2 насны ангиллаар "Цахим буудлага"-ын тэмцээн зохион байгуулснаар онцлогтой байлаа.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна