/ / МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХЭСГИЙН ТАНИЛЦУУЛГА

МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХЭСГИЙН ТАНИЛЦУУЛГА

2023.01.03                                                                                                                          Өлгий сум

         Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтсийн орон тоо батлах тухай” 313 дугаар тушаалаар Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн харьяанд аймгийн хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсэг”-ийг анх байгуулж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц, албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэрэглэл батлах тухай” А/135 дугаар тушаалаар тус хэсгийг өөрчилж, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх эрүүгийн ахлах мөрдөгчийн ажил, үүрэгт нь хамруулсан байна.

         Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Орон тоонд өөрчлөлт оруулах тухай” А/58 дугаар тушаалаар тус Цагдаагийн газарт “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсэг”-ийг дахин 3 орон тоотой байгуулсан.

       Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн даргаар, цагдаагийн дэд хурандаа Э.Анхбаяр, цагдаагийн хошууч Б.Хайырлыс, эрүүгийн ахлах төлөөлөгчөөр, цагдаагийн хошууч А.Бахытбек, ахлах мөрдөн байцаагчаар, цагдаагийн хошууч О.Асылбек, мөрдөн байцаагчаар цагдаагийн дэслэгч Е.Бауыржан, мөрдөгчөөр, цагдаагийн ахмад С.Ерболат, цагдаагийн ахмад Т.Нурболат, цагдаагийн дэслэгч Л.Ядамсүрэн, эрүүгийн мөрдөгчөөр, цагдаагийн дэслэгч Д.Ган-Уял нар ажиллаж байсан.

         Одоо хэсгийн даргаар, цагдаагийн дэд хурандаа Т.Ердос,  хэсгийн эрүүгийн мөрдөгчөөр, цагдаагийн ахлах дэслэгч К.Ернар, мөрдөгчөөр, цагдаагийн дэслэгч Г.Нарангэрэл нар тус тус томилогдон ажиллаж байна.

        Тус хэсэг нь чиг үүргээ үр дүнтэй гүйцэтгэж, малын хулгайн гэмт хэргийн илрүүлэлтийг Улсын хэмжээнд 2018 онд 55 хувь, 2019 онд 58.3 хувь, 2020 онд 80 хувь, 2021 онд 66.7 хувь, 2022 онд 78.9 хувьд тус тус хүргэж, 2-5 дугаар байранд тус тус эрэмбэлэгдсэн бөгөөд 5 жил дараалан малын хулгайн гэмт хэргийн илрүүлэлтийг ахиулан хуулиар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэн ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна