/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

  

     Улиран одож буй 2022 он Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүний хувьд хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал обьектыг хамгаалах чиг үүргээ зохих түвшинд хэрэгжүүлсэн, ажил ундарсан, алдаа оноогоо дэнсэлсэн он болж өнгөрлөө. 

     Нэгдмэл санаа зорилго, нэг бодлого, шийдвэртэй, нэг хамт олон болж ажилласан нь үндсэн чиг үүрэг, дэвшүүлсэн зорилтыг ханган биелүүлэх, улсын хэмжээнд зохион байгуулсан тодорхой аян, арга хэмжээнд манлайлан оролцож чамлахааргүй амжилт гаргахад гол хөшүүрэг болсон. 

      Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсч хөгжсөний 100 жилийн түүхт ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэж, их түүхээрээ, энэ цаг үеийн түүхэн үйл явдлын гэрч болж байгаадаа бахархаж байна. 

      Та бидний өмнө тулгарч байгаа чухлаас чухал ажил бол алба хаагчид албан тушаалын тодорхойлолтонд заасан зорилт, зорилгоо хангаж, албан тушаалдаа бүрэн дүүрэн тэнцэж, сахилга, ёс зүйгээ дээшлүүлж, зарчимч, шударга, мэдлэг, ур чадвартай алба хаагч болох чин хүсэл эрмэлзэлтэй ажиллах шаардлагатай.

      Цагдаагийн ерөний газраас алба хаагчдын эдийн засгийн баталгааг хангах чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байгааг бид гүнээ ухамсарлан ажиллах ёстой. Бид амжилтанд хүрэхийн тулд алхам алхмаар урагшилсаар байна. 

      2023 он бол бидний хувьд амжилт бүтээлээ бататгасан, алба хаагч бүр ажил хэрэгч, хичээл зүтгэл гаргасан, эвийг эрхэмлэж, итгэл сэтгэл нэгдсэн, буруугаа зассан, зөвд тэмүүлсэн сайхан жил болоосой гэж хүсэж байна. 

     Та бүхэндээ шинэ оны баярын мэндийг дэвшүүлж, айл өрх бүхэнд аз жаргал, энэ хорвоогийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

 МОНГОЛ ТӨРИЙН ЦАГДААГИЙН ЯРУУ АЛДАР ГАЗАРТ ГАЛТАЙ

ХАМТ ДҮҮРЭЛЦЭЖ, ТЭНГЭРТ НАРТАЙ ХАМТ ҮҮРД МӨНХ МАНДАН

БАДРАГ.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН

ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА,

ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА Ө.ТАНАТ

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна