/ / ГАЛТ ЗЭВСЭГ БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

ГАЛТ ЗЭВСЭГ БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

Галт зэвсгийн гэрчилгээ шинээр авах иргэний бүрдүүлэх материал

   Шинээр галт зэвсэг худалдан авсан иргэн,хуулийн этгээд 14 хоногийн дотор байнга оршин суугаа сум, дүүргийн цагдаагийн байгууллагад бүртгүүлнэ.

Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.Үүнд:

1. ИААНБ –ын хүсэлт , өргөдөл  /Иргэний үнэмлэх, ААНБ-ын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар нотариатаар баталгаажуулсан байх/

2. Оршин суугаа газрын тодорхойлолт

3. Галт зэвсгийн төрөл марк , дугаарыг тодорхойлсон баримт

4. Гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй талаар ЦБ-ын тодорхойлолт

5. Спорт-сургалтын зориулалтаар галт зэвсэг өмчлөх хуулийн этгээд нь галт зэвсэг бүртгүүлэх  тухай хүсэлтдээ сургалт явуулах тоног төхөөрөмж, байр, байршлын тодорхойлолт, зураглалыг  хавсаргасан байх

6. Галт зэвсгийн 2 ширхэг сумны хамт авч ирнэ

7. 3*4-ийн хэмжээтэй сүүлийн 3  сард авахуулсан  зангиа костюмтэй авахуулсан цээж зураг /өнгөт/

8. Галт зэвсэг өмчлөгч иргэн оршин суугаа  газраа өөрчлөх бол галт зэвсгээ бүртгэлээс хасуулж,шилжин очсон газрын ЦБ-д ажлын 5 хоногийн дотор бүртгүүлнэ

9. Галт зэвсгийн гэрчилгээний үнэ 4800-ийг Голомт банк ЦЕГ-ын 900012038, Татварын Хэлтэс 5801000821 тоот дансанд тэмдэгтийн хураамж 5000 төг төлсөн баримт

10. Галт зэвсэг эзэмшигч иргэнд эмнэлгийн байгууллагаас сэтгэц,бие эрхтэний талаар  олгосон эмчийн магадлагаа

11. Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгуулах

12. Жил бүрийн 4 дүгээр улиралд галт зэвсгийг  Цагдаагийн байгуулагад бүртгүүлж байх

13. Тухайн иргэн галт зэвсэг эзэмших бүрэн чадвартай байх

14. Галт зэвсгийг хамтран  эзэмших хүсэлт  гаргасан иргэнд дээрх шаардлага нэгэн адил хамаарна.

 

БАЯН–ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна