/ / Авлигын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил

Авлигын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил

   Тус Цагдаагийн газраас Цагдаагийн ерөнхий газрын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2014 оны төлөвлөгөөний заалт, 2013 онд хийсэн төрийн төв байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлгээний тайланд тусгагдсан санал, зөвлөмж, Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн үүрэг чиглэлийг хэрэгжүүлэх, алба хаагчдад Авлигын эсрэг хууль болон “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хууль тогтоомжийг сурталчлах, Авлигатай тэмцэх газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01/665 тоот албан бичгээр ЦЕГ-ын даргад хүргүүлсэн “Үнэлгээний дүнгийн тухай” албан бичигт дурдагдсан үнэлгээнд сөргөөр нөлөөлсөн 9 төрлийн асуудалд анхаарал хандуулан “Төрийн байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-д тусгасан шалгуур үзүүлэлтийг хангах чиглэлээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэв. 

Нэг: Удирдлага, зохион байгуулалтын талаар

     Цагдаагийн ерөнхий газрын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2014 оны төлөвлөгөөний дагуу тус Цагдаагийн газраас авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2014 онд хийж гүйцэтгэх ажлын 22 заалттай төлөвлөгөө гарган биелэлт үр дүнг тооцон ажиллав.

        Цагдаагийн газрын албан ёсны цахим хуудас болох bayan-olgii.police.gov.mn-ийг 2013 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр ашиглалтанд оруулсан бөгөөд ЦЕГ-ын даргын 2014 оны 03 дугаар сарын  12-ны өдрийн 164 дүгээр тушаал, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код 134-ийг тус тус үндэслэн 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс цахим хуудасны агуулга, бүтцийг өөрчлөн, Цагдаагийн газрын даргын тушаалаар цахим хуудсыг хариуцан ажиллуулах ажилтныг томилж,  уг ажилтан нь зохих мэдээллийг заасан хугацаанд түргэн шуурхай боловсруулж цахим хуудсанд байршуулан ажиллаж байна.

     Цахим хуудсанд Цагдаагийн газрын үйл ажиллагаа, тасаг, хэсгийн үйл ажиллагааны чиглэл, алба хаагч нарын холбоо барих утас, Цагдаагийн байгууллагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээний төлбөр, Цагдаагийн газрын даргын тушаал, шийдвэр зэргийг нэмж оруулсан.

     2014 оны эхний 10 сарын байдлаар тус Цагдаагийн газрын дарга 172 тушаал гаргаж, үүнээс хөрөнгө мөнгө, томилгоотой холбоотой тушаалуудыг цахим хуудсанд байрлуулсан.

     ЦЕГ-ын Мэдээлэл, технологийн төвөөс орон нутгийн цагдаагийн газар, хэлтсүүдийн цахим хуудсыг нэгдсэн журмаар шинэчлэн хийж, 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр  хэрэглэгчийн нэр, нууц түлхүүрийг хүлээлгэн өгсөн ба одоогийн байдлаар орон нутгийн онцлогт тохируулан цахим хуудасны агуулга, зарим мэдээллийн төрлийг өөрчлөх, мэдээлэл оруулах зэрэг ажлууд хийгдэж байна.

      “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 23 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд алба хаагчдын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргуулан авч, ЦЕГ-т 2014 оны 01 дүгээр сард хүргүүлсэн.

        Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг”, “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг”, “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл”-үүдийг хадгалах, хяналт тавих, үүргийг хариуцан ажиллахаар Дэмжлэг үзүүлэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Ганбат, дээрх мэдүүлгийг бүртгэх, нэгтгэх үүрэг бүхий алба хаагчаар Хүний нөөцийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Х.Дэнсмаа нарыг Цагдаагийн газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 84 дугаар тушаалаар томилсон.

     Одоогийн байдлаар алба хаагч нараас хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой зөрчил дутагдал илрээгүй байна. 

       2014 онд тасаг, хэсэг, алба хаагч нарын ажлыг шалган зааварчилах төлөвлөгөө гарган, төлөвлөгөөний дагуу Цагдаагийн газрын даргын тушаалаар ажлын хэсэг, шалгах удирдамж батлуулан 13 удаа хяналт, шалгалт явуулав.

     Эхний 10 сарын байдлаар тус аймгийн Ногооннуур, Улаанхус сум дахь цагдаагийн хэсгийн ажлыг шалгаж, дүнг Цагдаагийн газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж, хэсгийн дарга нарыг нь ажил сайжруулах зорилгоор хооронд нь солих, хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Д.Бауыржаны албан тушаал бууруулах саналыг ЦЕГ-т хүргүүлж, шийдвэрлүүлсэн.

    Бүх сумын хэсгийн төлөөлөгч нарын ажлыг хариуцсан зөвлөлийн гишүүд шалган зааварчилж, дүнг Цагдаагийн газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж, хугацаат үүрэг өгсөн. 

       Цагдаагийн газрын даргын тушаалаар томилсон ажлын хэсэг хэсгийн байцаагч, хүний нөөцийн мэргэжилтэн, сэтгэл зүйчийн ажлыг шалгаж, дүнг Цагдаагийн газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж, ажил нь хангалтгүй байгаа хүний нөөцийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Х.Дэнсмаа, сэтгэл зүйч А.Венера нарын сарын үндсэн цалинг интервалаар 20 хувь бууруулж, хугацаат үүрэг өгсөн.

      Цагдаагийн газрын алба хаагч нарын сар, улирлын ажлыг үнэлж, дүгнэхдээ “Төрийн албаны тухай” Монгол Улсын хуулийн 19 дүгээр зүйл, Төрийн албаны зөвлөлийн 2007 оны 48 дугаар тогтоолыг үндэслэн Цагдаагийн байгууллагын  үйл ажиллагааны журам /Алба хаагчийн ажлыг үнэлэх код111/-ыг баримтлан ажиллаж байна.

     Алба хаагч нарын ажлыг сар бүр хүн тус бүрээр дүгнэн Цагдаагийн газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн ажлын үр дүнг харгалзан сарын цалинг интервалаар хэлбэлзэлтэй олгож байна.

      Эхний 10 сарын байдлаар ажлын үр дүнгээр 175 алба хаагч цалингаа 5-20 хувь нэмүүлж, 150 алба хаагч цалингаа 5-20 хувь хасуулсан байна.

Хоёр: Сургалт, сурталчилгааны чиглэлээр

      Аймгийн Засаг даргын тамгын газраас 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулсан “Авлигын эсрэг хамтдаа” зөвлөгөөнд тус Цагдаагийн газрын  нийт бие бүрэлдэхүүнийг хамруулав. Энэ зөвлөгөөнд аймгийн удирдлага болон Авлигатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Л.Нарантуяа нар оролцож авлигын тухай ойлголт, хор уршиг, хариуцлагын талаар ярилцаж цаашид аймгийн хэмжээнд авлигын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх ажлыг тодорхойлов.

      “Авлигын эсрэг хамтдаа” зөвлөгөөнд тус Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа М.Батболд “Авлигаас урьдчилан чиглэлээр тус Цагдаагийн газраас хэрэгжүүлж буй ажил” сэдвээр илтгэл тавьсан.

     Алба хаагчдад иргэдээс авлига өгөхийг санал болгосон болон авлига өгөхөөр завдсан тохиолдолд холбогдох албан тушаалтан, байгууллагад заавал  мэдээлдэг байх, мэдээлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тухай “Авлигын эсрэг хууль”, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн холбогдох заалтуудаар 6 цагийн сургалт явуулсан.  

      Мөн Цагдаагийн газрын алба хаагч нар авлигаас ангид байх баталгаа бичиж, Цагдаагийн ерөнхий газар болон төрийн бус байгууллагаас гаргасан “Авлигаас ангид байх” уриалгад нэгдсэн байна. 

   Мөн “Хууль дээдлэх ёс” аяны хүрээнд Толбо, Дэлүүн, Булган сумдын Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдад авлига болон гэр бүлийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэрэг, мансууруулах бодисын хор уршигийн талаар сургалт зохион байгуулахаар цагдаагийн дэд хурандаа Т.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг тус сумдад 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд ажиллав.

       Сургалтанд Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн 45 багш, 100 сурагч, Дэлүүн сумын 38 багш, 300 сурагч, Булган сумын төвийн 100 сурагч, Булган сумын Шүвтэр багийн бага сургуулийн 15 багш, 50 сурагч,  нийт 98 багш,  550 сурагч хамрагдав. 

     2014 оны 09 дүгээр сард Дэлхийн Зөн Олон Улсын байгууллага, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэстэй хамтран аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулийн 8-12 дугаар ангийн сурагчдын дунд “Авлигыг үл тэвчих, шударга байх” сэдвээр гар зургийн уралдаан зохион байгуулав. Уралдаанд 6 сургуулийн 23 сурагч уран бүтээлээ ирүүлсэн байна.

   Цагдаагийн газрын мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч нарт шалгаж байгаа гомдол, мэдээлэл, зөрчилд ашиг сонирхлын зөрчил үүсэхээр бол газрын даргад хандан  ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай мэдэгдэл бичиж, шийдвэрлүүлж байх талаар үүрэг, чиглэл өгөгдсөн бөгөөд 2014 оны эхний 10 сарын байдлаар 8 хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч  шалгаж байгаа гомдол мэдээлэлд ашиг сонирхол үүссэн тухай мэдэгдэл бичиж шийдвэрлүүлсэн байна.

   Мөн худалдан авах шалгаруулалтанд оролцох, албаны шалгалт явуулах, ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулах тохиолдол бүрт алба хаагч нар “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл” бөглөж өгдөг ажлыг хэвшил болгосон.

      2014 оны эхний 10 сарын байдлаар тус Цагдаагийн газрын алба хаагч нараас авлигын сэжигтэй тохиолдол болон иргэдээс алба хаагч нарт авлига өгөхөөр оролдсон, санал болгосон, зуучилсан талаарх мэдээлэл бүртгэгдээгүй байна.

       Цагдаагийн газрын удирдлагаас Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган алба хаагчдад авлигаас ангид байх, иргэдэд хүнд суртал гаргахгүй, ажил албан үүрэг гүйцэтгэснийхээ төлөө шан харамж авахгүй байх, авлига өгөхийг оролдсон тохиолдлыг тухай бүр нь илтгэн танилцуулж байх талаар үүрэг чиглэл өгч биелэлтэнд нь хяналт тавьж ажилласан.

Гурав: Ил тод байдлыг хангах чиглэлээр

       Үйл ажиллагааны ил тод байдал:

      Цагдаагийн газрын www.bayan-ulgii.police.gov.mn сайт, Цагдаагийн газрын иргэдийг хүлээх танхимд байрлуулсан санал хүсэлтийн хайрцаг болон Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албаны 7042102, 70422365, 93022902, 96422902, 94442902, 89426602 дугаарын утсаар Цагдаагийн газрын алба хаагчдын хууль бус үйлдэл, авлига, хүнд суртлын талаар мэдээлэл байнга авах, түүний мөрөөр холбогдох шалгалт явуулах талаар орон нутгийн “Наз”, “Дербез” телевиз, радио, FM-ээр тогтмол сурталчилан ажиллав. 

     Цагдаагийн газрын дарга, дэд дарга, тасаг албадын дарга нар иргэдийг хүлээн авч уулзан өргөдөл, гомдол, санал, хүсэлттэй нь танилцах хуваарь, цагдаагийн газрын нийт алба хаагч, ажилтны овог нэр, хариуцсан ажлын чиг үүрэг зэргийг шинэчлэн гаргаж, иргэдийг хүлээн авах танхимд ил тод харагдахаар газарт байрлуулсан. Мөн цагдаагийн газар, түүний тасаг, албадын үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журмын талаарх мэдээллийг тусгай самбарт иргэдэд нээлттэй, ил тод байрлуулж, түүнийг тогтмол шинэчилэн ажиллаж байна.

       Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл нэг бүрийг шуурхай хүлээн авч бүртгэх болон мэдээллийн нэгдсэн санд оруулж, хуулийн хүрээнд шалган шийдвэрлэж байгаа эсэхэд удирдлагын зүгээс биечлэн хяналт тавьж, явц байдлын талаар долоо хоног бүрийн “Лхагва” гарагийн өглөөний яриан дээр алба хаагч нарт танилцуулж, сар бүр үр дүнг Цагдаагийн газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх ажлыг хэвшил болгож, иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийг  ЦЕГ-ын  мэдээллийн  нэгдсэн  санд   нэн  даруй оруулаагүй 13 алба хаагчийн сарын үндсэн цалинг интервалиар 5-20 хувиар бууруулж, хариуцлага тооцон ажиллав.

      Үүний үр дүнд гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүрийг хүлээн авч бүртгэх, хариу өгөх болон ЦЕГ-ын мэдээллийн нэгдсэн санд нэн даруй оруулах ажил цагдаагийн газрын хэмжээнд эрс сайжирсан.

       Эхний 9 сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 731-г шалгасан нь өмнөх оныхоос 92-аар буюу 11.2 хувиар буурсан ба гомдол мэдээллийн 226 буюу 30.9 хувьд эрүүгийн хэрэг үүсгэж, 37 буюу 5.1 хувийг нэгтгэн шалгаж, 468 буюу 64.0 хувьд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсаны 392 буюу 54.0 хувийг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, 17 буюу 2.3 хувийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр, 1 буюу 0.1 хувийг гэмт хэрэгт холбогдсон этгээд нас барсан үндэслэлээр, 58 буюу 7.9 хувийг бусад үндэслэлээр тус тус татгалзах саналтайгаар прокурорт хүргүүлжээ.

        Нийт шийдвэрлэсэн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн 587 буюу 80.3 хувийг 5 хоногт, 144 буюу 19.7 хувийг 6-19 хоногт шийдвэрлэн бичгээр хариу өгсөн байна.

     Мөн тус Цагдаагийн газрын удирдлагад иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, албан хаагчаас эхний 10 сарын байдлаар 344 өргөдөл, гомдол ирснийг шийдвэрлэн хариу өгч ажилласан байна. Үүнээс ажилд орох, суралцахыг хүссэн өргөдөл 209, ажилд дахин орохыг хүссэн өргөдөл 10, ажил өөрчлөх, шилжихийг хүссэн өргөдөл, санал 29, чөлөө хүссэн өргөдөл 54, тэтгэвэр, тэтгэмж, орон сууц хүссэн өргөдөл 9, бусад өргөдөл 33 байна.      

    Иргэдийн санал хүсэлтийг сонсох зорилгоор санал хүсэлтийн хайрцагийг тогтмол ажиллуулж байгаа ба иргэдийн гаргасан санал хүсэлтийн мөрөөр зохион явуулсан ажил, үр дүнг бичгээр болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр хариу хүргэж ажиллав.

     УИХ-ын гишүүн А.Бакейн нэр дээр 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хаяглан ирүүлсэн тус аймгийн Булган сумын иргэн М.Балагазын гомдлын мөрөөр хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагайд албаны шалгалт явуулж, хариуг 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн б/1034 дугаартай бичгээр хүргүүлсэн.

     Эхний 10 сарын байдлаар сайд, засаг даргын нэр дээр хаяглан ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээлэл байхгүй байна.

     Иргэд цагдаагийн газрын www.bayan-ulgii.police.gov.mnцахим хаягаар орж санал, хүсэлт гаргах боломжийг бүрдүүлж өгсөн. Эхний 10 сарын байдлаар цахим хуудсаар 1 иргэн гомдол гаргаж, түүнийг шийдвэрлэж хариу өгсөн.

 Санхүүгийн ил тод байдал:

     Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 17 тоот тогтоолоор баталсан “Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам”, ЦЕГ-ын даргын 2012 оны 611 тоот тушаалаар батлагдсан “Цагдаагийн байгууллагын ил тод байдлыг хангах, сурталчлах журам”-ыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор цагдаагийн газрын төсөв, санхүүгийн улирлын тайлан гарснаас хойш 7 хоногийн дотор алба хаагчид болон иргэдэд ил тод мэдээлж, иргэдийг хүлээн авах танхимд байрлуулж байна.

      Мөн Цагдаагийн газрын www.bayan-ulgii.police.gov.mn цахим хуудаст байршуулсан.

Хүний нөөцийн ил тод байдал:

    Цагдаагийн газрын алба хаагч нарын өрөөний хаягыг иргэдэд нээлттэй ил тод байлгах зорилгоор тухайн албан хаагчийн овог, нэр, албан тушаал, ажлын туршлага, төгссөн сургууль, авсан шагнал, үйл ажиллагааны чиглэл, холбоо барих утас, цахим хаяг зэргийг бичиж, өрөөний хаалганы хажууд байрлуулсан.

    ЦЕГ-аас 2014 оны 10 дугаар сард зарласан тус цагдаагийн газрын сул орон тоо, түүнд тавигдах шаардлага, шалгуурын талаарх мэдээллийг орон нутгийн “Заман” сонин, “Дервез”, “Наз” телевиз, МҮОНРТ-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар, орон нутгийн FМ 104.5 радиогоор 2 цагийн давтамжтайгаар иргэдэд нээлттэй зарлаж, энэ талаарх материалыг цагдаагийн газрын www.bayan-olgii.police.gov.mnвейб сайт болон иргэдийг хүлээн авах танхим дахь мэдээллийн самбарт байрлуулж, сонирхсон иргэдэд холбогдох мэдээллийг өгсөн.

   Цагдаагийн албанд орж ажиллах хүсэлтэй 114 иргэнд өргөдөл өгсөн ба үүнээс шалгалтанд 108 иргэн орж, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам “Хүний нөөцийг судлах, томилох” тухай код 901-ийн дагуу  судалж, тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан 12 иргэний материалыг ЦЕГ-ын Хүний нөөц, сургалтын хэлтэст хүргүүлсэн.

       Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 421 дүгээр тушаалаар Ермекийн Бауыржан, Төлеугийн Еркетай нар мөрдөн байцаагчаар, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 533 дугаар тушаалаар Хуандыхын Жагсылых Булган сум дахь хэсгийн төлөөлөгчөөр, 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 662 дугаар тушаалаар Даваагийн Ган-Уял Цагааннуур тосгоны хэсгийн төлөөлөгчөөр тус тус томилогдсон байна.

      Төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 08, 2014 оны 05 дугаар тогтоолоор нөөцөд бүртгэгдэж, цагдаагийн мэргэжлийн мэдлэг олгох дамжаанд суралцаж төгссөн Есейн Даулетжаныг мэдээлэл хүлээн авагч-цагдаагаар, Буяндэлгэрийн Батгэрэлийг цагдаа-жолоочоор, Ерболдын Аманбекийг эргүүлийн цагдаагаар, Дашнямын Сүхээг эргүүлийн цагдаагаар, Цэдэнбалын Мөнхбаярыг цагдаа-зохицуулагчаар томилох ЦЕГ-ын Хүний нөөц, сургалтын хэлтсийн 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 72, 73,  2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн  148, Саметийн Талгатыг Улаанхус сум дахь хэсгийн цагдаагаар томилох 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 170 дугаартай зөвшөөрлөөр тус тус сул орон тоонд томилсон.

        Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 414, 459 дүгээр тушаалаар албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлж, Төрийн албаны тухай Монгол Улсын хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д зааснаар албан тушаал бууруулж, хэсгийн төлөөлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн Телингитийн Баятыг эргүүлийн цагдаагаар, Дүйсений Бауыржаныг Сагсай сум дахь хэсгийн цагдаагаар тус тус томилсон. 

       Төрийн албаны тухай Монгол Улсын хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ алба хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.2.4, 4 дүгээр зүйлийн 4.2.2, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар нярав Б.Давхарбаяр Хууль сахиулах их сургуулийн Цагдаагийн сургуулийн эчнээ ангийн элсэлтийн шалгалтанд тэнцэж, ЦЕГ-ын даргын 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 524 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдбж, түүний ажлыг Цагдаагийн газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 129 дугаар тушаалаар цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч О.Амарзаяад түр орлон гүйцэтгүүлсэн.

    Мөн хүний нөөцийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Х.Дэнсмаа ээлжийн амралттай байх хугацаанд хүний нөөцийн мэргэжилтний ажлыг Цагдаагийн газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 141 дугаартай тушаалаар сэтгэл зүйч А.Венерагаар түр орлон гүйцэтгүүлсэн байна.

 Худалдан авах ажиллагааны ил тод байдал:

   Цагааннуур тосгонд 78 сая төгрөгийн өртөгтэй цагдаагийн кобаны барилга барих, Цагдаагийн газрын хэвийн үйл ажиллагааг хангах, иргэдэд ая тухтай орчинд үйлчилгээ үзүүлэх зорилгоор албан конторын барилгад их засвар оруулахад шаардагдах 53 сая төгрөг, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарын өрөөг камержуулах 10 сая төгрөгийн санхүүжүүлтийг орон нутгийг хөгжүүлэх сангаас шийдвэрлүүлж, засвар болон камер худалдан авч, суурилуулах ажлыг хийх тендэр зарласныг Засгийн газрын худалдан авах ажиллагааны E-Procurement.mn сайт, Цагдаагийн газрын www.bayan-olgii.police.gov.mn, сайт болон Сангийн яам, тус аймгийн худалдан авах үйл ажиллагааны вэйб сайтуудад байрлуулж, орон нутгийн “Заман” сонин, “Дервез”, “Наз” телевиз, МҮОНРТ-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар, орон нутгийн FМ  радиогоор сонирхсон иргэдэд холбогдох мэдээллийг ижил тэгш олгосон.

    Цагааннуур тосгоны кобаны барилгын тендэрт Зэвсэгт хүчний 340 дүгээр анги, Цагдаагийн газрын засварын тендэрт “Мунара констракшин” ХХК, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарын өрөөг камержуулах ажилд “Монкабель системс“ ХХК шалгарч ажлаа чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн болно.

  

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна