/ / ...ИРГЭН ТА ЦАГДААД ХАНДАХ БОЛ...

...ИРГЭН ТА ЦАГДААД ХАНДАХ БОЛ...

-  Цагдаагийн газрын даргад санал хүсэлт, гомдол, мэдээллийг амаар болон бичгээр гаргаж болно. Цахилгаан шуудан, утас, факс, интернэт, холбоо мэдээллийн бусад хэрэгсэл ашиглан ирүүлж болно. 

-  Цагдаагийн газрын удирдлага 7 хоног бүр 09:00 цагаас 17:00 цагийн хооронд иргэдийг хүлээн авч, уулзан, санал, хүсэлтийг сонсож, гомдол, мэдээллийг авч шийдвэрлэж байна. Мөн цагдаагийн газрын жижүүрийн алба  102, 7042-2365, 9444-2902, 9302-2902  дугаарын утасуудаар иргэдийн санал, хүсэлт, гомдол, мэдээллийг хүлээн авна. 

-  Шаардлагатай бол police@bayan-olgii.gov.mn цахим хаягаар хандаж болно. 

-  Бичгээр гаргасан гомдол, мэдээлэлд оршин суугаа газрын буюу шуудангийн хаягаа бичиж, хамтран гомдол, мэдээлэл гаргаж буй тохиолдолд бүгд тус тусын хаяг, гарын үсгийг зурсан байна.

 - Та холбоо барих утасныхаа дугаарыг бичихээ мартуузай. 

Гомдол, мэдээллийг дараах хэлбэрээр хүлээн авч шийдвэрлэнэ.            

- Цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой /цагдаагийн алба хаагч архи уусан, бусдыг зодсон, эрүүгийн хэрэг материалын хугацаа хэтрүүлсэн зэрэг хүний эрх, эрх чөлөө, цагдаагийн алба хаагчийн ёсзүйн дүрмийг зөрчсөн/ гомдол, мэдээллийг цагдаагийн газрын 94442902 дугаарын утсаар мэдээлэл өгөх буюу ёс журам сахиулах эргүүлд хандаж болно.

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг цагдаагийн газрын жижүүрийн албаны 7042102, 70422365, 94442902 дугаар утсанд 24 цагийн туршид өгч болно.

- Гомдол, мэдээллийг Монгол Улсын Эргүүгийн байцаан шийтгэх хууль, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2002 оны 338 дугаар тушаалын дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтнаар шалгуулан 30 хоногт багтаан хариу өгөх болно.

-Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас Цагдаагийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан санал, хүсэлт -/ цагдаагийн байгууллагад ажилд орох, сургуульд суралцах, тэтгэвэр тэтгэмж хүсэх, цагдаагийн байгууллагын үйлажиллагааны талаарх/-ийг гаргаж болно.

- Энэ санал, хүсэлтийг "Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай" Монгол Улсын хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 278, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2002 оны 337 дугаар тушаалын дагуу 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. 

                                                      ЦАГДААГИЙН ГАЗАР

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна