/ / НЭГДСЭН ЗӨВЛӨЛГӨӨН БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

НЭГДСЭН ЗӨВЛӨЛГӨӨН БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

    2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрт «Авлигын эсрэг нэгдэцгээе» нэгдсэн зөвлөлгөөн болж өндөрлөв.

     Төрийн албан хаагчдын Авлигын эсрэг хууль тогтоомжийн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, авлигын нийгмийн хор аюул, түүнээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг эзэмшүүлэх, авлигыг үл тэвших ёс суртахуун төлөвшүүлэх зорилгоор Аймгийн ЗДТГ, Аймгийн Эмэгтэйчүүдийн Зөвлөл, Дэлхийн зөн ОУБ-ын Баян-Өлгий аймаг дахь салбар, Авлигатай тэмцэх газраас хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд аймгийн төвийн болон бүх сумдын төрийн байгууллагуудын дарга, эрхлэгч, нягтлан бодогч нар, нийтдээ 410 хүн оролцов. 

     Зөвлөлгөөнийг аймгийн ИТХ-ын дарга Б.Лаззатхан нээж, Аймгийн Засаг дарга Х.Дармен «Авлигаас ангид байх талаар төрийн байгууллагуудын үүрэг, оролцоо», Сум дундын 2 дугаар шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мангилик «Шүүх эрх мэдлийн тогтолцоон дахь авлигаас урьдчилан сэргийлэх асуудлын талаар», аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа М.Батболд «Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн Цагдаагийн газраас хэрэгжүүлж буй ажлууд», АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Л.Нарантуяа «Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх аргачлал, цаашид анхаарах асуудлууд» сэдвээр тус тус илтгэл тавилаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна