/ / УУЛЗАЛТАНД ОРОЛЦОВ

УУЛЗАЛТАНД ОРОЛЦОВ

    Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн       1-01/739 дугаартай албан бичгийг үндэслэн ЦЕГ-ын Гадаад харилцааны хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 3г/1621 дугаартай албан бичгээр ирүүлсэн зөвшөөрлийн дагуу 2015 оны  03 дугаар сарын 30-наас 04 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд ОХУ-ын БН Тува Улсын Кызыл хотод “Боловсрол, соёл, нийгэм-эдийн засаг, хууль эрх зүйн асуудал болон хил дамнасан мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, урьд өмнө нь үйлдэгдсэн гэмт хэргүүдийг илрүүлэх” зорилгоор зохион байгуулсан хамтарсан уулзалтанд тус Цагдаагийн газрын дарга, холбогдох алба хаагч нар оролцлоо.

   Уулзалтанд ороцсноор Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газар болон БН Тува Улсын Дотоод явдлын яамны удирдлага, эдгээр байгууллагуудын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг бүхий хэлтэс, хэсгийн алба хаагч нарын хооронд итгэлцэл бий болж, харилцан бие биенийхээ ажлыг хүндэтгэн, хуулийн хүрээнд түргэн шуурхай мэдээлэл солилцон, дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар болов.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна