/ / “ХИЛ ОРЧМЫН МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ НЬ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

“ХИЛ ОРЧМЫН МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ НЬ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

    Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа М.Батболдын санаачилгаар хил дамнасан малын хулгайн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох болон цаашид хийх ажлыг тодорхойлох зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газарт “Хил орчмын мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх нь” сэдэвт уулзалт, зөвлөгөөн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр болов.

    Тус уулзалт, зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Х.Дармен, аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Т.Батсүх, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа М.Батболд, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга, цагдаагийн хошууч Б.Хайырлыс, Хилийн 0165 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Мөнхбат, Хилийн 0285 дугаар ангийн захирагч, хурандаа Ш.Баатарсүх, аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Ө.Тиянах, Ногооннуур сумын Засаг дарга А.Мейрамхан, Улаанхус сумын Засаг дарга Ж.Силамбол нар болон хохирогч нарын төлөөллөөс Улаанхус сумын 2 дугаар багийн иргэн Х.Кескек, Ногооннуур сумын 4 дүгээр багийн иргэн А.Саулетхан нар оролцож “Хил дамнасан мал хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд тулгамдаж буй” асуудлын хүрээнд хэлэлцүүлэг явуулав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна