/ / УЛСЫН ХЭМЖЭЭНД ЕБС-ЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ 2015” ТЭМЦЭЭНД ТУС АЙМГИЙН БАГ ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ

УЛСЫН ХЭМЖЭЭНД ЕБС-ЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ 2015” ТЭМЦЭЭНД ТУС АЙМГИЙН БАГ ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ

   Улсын хэмжээнд зохион байгуулагдсан “Ногоон гэрэл-цагаан шугам 2015” тэмцээнд тус аймгийн “Зайд” бүрэн дунд сургуулийн Б.Гүлдаурен багштай 3 дугаар ангийн сурагчид болох Г.Авдуллах, Т.Аймжан, Б.Ергалым, М.Тансауле, А.Нурдаулет, О.Нурбота нарыг тус Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн алба хаагч нар мэргэжлийн удирдлагаар хангаж, дэмжлэг үзүүлэн уралдаан тэмцээнд амжилттай оролцуулав.

     Тэмцээнд оролцсон сурагчид багаараа тусгай байранд шалгарч, багийн ахлагч Г.Авдуллах нь авхаалж самбаагаараа бусдыг хошуучлан нийслэлийн “Шилдэг хүүхэд”-ээр шалгаран алтан медалиар шагнуулав.

    “Ногоон гэрэл-цагаан шугам 2015” тэмцээнд оролцох боломжоор хангаж өгсөн “Зайд” бүрэн дунд сургуулийн захирал З.Жолаушыбай болон тэмцээнд амжилттай оролцсон багш, сурагчдыг Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа М.Батболд хүлээн авч, Цагдаагийн газрын баярын бичиг болон гарын бэлэг гардуулж, сурагчдад сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүсэв. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна