/ / ХЯНАЛТЫН КАМЕРААР ИЛРҮҮЛСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ТАЛААР

ХЯНАЛТЫН КАМЕРААР ИЛРҮҮЛСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ТАЛААР

     Тус Цагдаагийн газрын хяналтын камерын нэгдсэн системээр 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 01-ний өдрийн хооронд дараах гэмт хэрэг,  зөрчлүүдийг илрүүллээ. Үүнд:

    Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 45 зөрчил илрүүлэн холбогдох хуулийн заалтын дагуу хариуцлага хүлээлгэсэн ба цагдаагийн алба хаагч болон иргэдээс ирүүлсэн хүсэлтийг үндэслэн 18 удаа хяналтын камерын бичлэг шүүж, таксинд эд зүйлээ мартаж буусан гэх 8 иргэний эд зүйлийг олж өгч, бусдад зодуулсан гэх 1, эд зүйлээ хулгайд алдсан гэх 2, зам тээврийн 2 ослын талаарх гомдол мэдээлтэй холбоотой бичлэгийг шалгаж буй алба хаагчдад хуулбарлан өгч ажиллав.

 ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна