/ / САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

     Алба хаагчдын сахилга ёс зүй, ажлын хариуцлагыг сайжруулах чиглэлээр Цагдаагийн газрын нэгдүгээр улирлын "Сахилгын зөвлөгөөн"-ийг зохион байгуулав.

   “Сахилгын зөвлөгөөн”-д Төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Ганбат сахилга, хариуцлагын чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил, түүний үр дүн болон алба хаагч нарын сахилга ёс зүйн зөрчлийн талаар мэдээлэл хийж, алба хаагч нараас цаашид хэрэгжүүлэх ажил, сахилга ёс зүйн зөрчлийг бууруулах арга замын талаар санал асуулга авч, хэлэлцүүлэг зохион байгуулав.

     Сахилгын зөвлөгөөн дээр Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа М.Батболд алба хаагч нарт сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр үүрэг, ажлын чиглэл өгөв.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна