/ / БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН 2016 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН ЭРҮҮГИЙН БОЛОН ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН 2016 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН ЭРҮҮГИЙН БОЛОН ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

    Тус Цагдаагийн газар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас 2016 оны 04 дүгээр сард гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй 807 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт хүлээн авсан гомдол, мэдээллийн 751-г шийдвэрлэсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 295-г хүлээн авч, 237 буюу 80.3 хувийг хуулийн анхны хугацаанд, 58 буюу 19.7  хувийг 6-19 хоногт тус тус шийдвэрлэж, одоо үлдэгдэл 56 гомдол мэдээллийг хуулийн хугацаанд нь шалгаж байна.

       Нийт хүлээн авсан гомдол, мэдээллийн 195-г нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналаар прокурорт хүргүүлж, 90-н гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 10 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэгт нэгтгэн шалгаж, 19 гомдол мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлж, 430 материалд захиргааны арга хэмжээ авч, 7 гомдол, мэдээллийг бусад байдлаар шийдвэрлэсэн.

 Гэмт хэргийн ангилалын талаар:

     Гэмт хэргийг ангилалаар авч үзвэл  өнгөрсөн оны мөн үеэтэй харьцуулахад хөнгөн, хүндэвтэр гэмт хэргийн гаралт 10.9-31.0 хувиар буурч,  хүнд гэмт хэрэг  мөн үеийн түвшинд ба онц хүнд гэмт хэрэг энэ сард бүртгэгдээгүй.

Үүнд: Бусдын бие махбодид санаатай гэмтэл учруулах гэмт хэрэг 5.7 хувиар, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 32 хувиар,  үүнээс: иргэдийн өмчийг хулгайлах гэмт хэрэг 46.1 хувиар, малын хулгайн гэмт хэрэг 50 хувиар, эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг 50.0 хувиар, хүүхэд оролцсон гэмт хэрэг 80 хувиар, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 11.1 хувиар, бусад гэмт хэрэг 52.9 хувиар тус тус  буурч,  бусдын өмчийн ашиглалын эсрэг гэмт хэрэг 3 дахин, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг 36.4 хувиар өсч, хүчиндэх гэмт хэрэг, албан тушаалын гэмт хэргүүд 1-ээр, тээврийн хэрэгслийг хулгайлах гэмт хэрэг 4-ээр нэмэгдэж, танхайрах гэмт хэрэг, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргүүд  тус тус мөн үеийн түвшинд байна.

      Гэмт хэргийн улмаас байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн өмчид 67.9 сая төгрөгийн хохирол учирсаны 57.4 сая төгрөг буюу 84.6 хувийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлэн ажиллав.

      Иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас захиргааны зөрчлийн шинжтэй 1280 гомдол, мэдээлэл хүлээн авч, үүнээс торгуулийн хуудсаар торгох шийтгэл ногдуулсан бүртгэлд 628  хүний, шийтгэврээр торгох шийтгэл ногдуулсан бүртгэлд  563 хүний мэдээ мэдээлэл санд шивэгдэж, 52282.1 төгрөгний торгуулийг 1191 хүнд ногдуулсан байна. Мөн 20 хүнийг шүүхийн шийдвэрээр захиргааны журмаар 7-30 хоногийн хугацаагаар баривчлуулж,  архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зөрчилд холбогдсон 204 хүнийг саатуулав.

 Суманд бүртгэгдсэн гэмт хэрэг:

      2016 оны  04 дүгээр сард  Алтай суманд 2,  Алтанцөгц суманд 5, Баяннуур суманд 8, Бугат суманд 3, Буянт суманд 3, Булган суманд 1, Дэлүүн суманд 4, Улаанхус суманд 10, Ногооннуур сум 4, Сагсай суманд 2, Цэнгэл суманд 9, Толбо суманд 1, Өлгий сумын төвд 35 гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн байна.

 

ТӨЛӨВЛӨЛТ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАСАГ

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна