/ / БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

      Тус Цагдаагийн газарт тооцооны нягтлан бодогч, саатуулах байрны эмч, хэв журмын цагдаа, сантехникийн слесарийн сул орон тоонд дараах шалгуур шаардлага хангасан иргэдийг бүртгэж авна.

           Тооцооны нягтлан бодогч нь дараах шаардлага, шалгуур хангасан байна.

            Үүнд:

  1. Бакалаврын дээд боловсролтой, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй

  2. Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх

  3. Компьютерийн хэрэглээний болон санхүүгийн програм  дээр ажиллах чадвартай /Acolous, цалингийн Payroll програм/

  4. Албан хэрэг хөтлөх, бичиг баримт боловсруулах, монгол хэлний дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй байх

  5. 30 хүртэлх насны, эрэгтэй, 168 см-ээс дээш өндөртэй

             Саатуулах байрны эмч нь дараах шаардлагыг хангасан байна.

             Үүнд:

  1. Дээд боловсролын бакалавраас доошгүй зэрэгтэй байх

  2. Хүний их эмч, бага эмч, сувилахуйн арга зүй мэргэжилтэй

  3. Эмчлэх эрхийн лицензтэй

  4. Компьютерийн өргөн хэрэглээний програм  дээр ажиллах чадвартай

  5. 30 хүртэлх насны эрэгтэй, 168 см-ээс дээш өндөртэй байна.

             Хэв журмын цагдаа нь дараах шаардлагыг хангасан байна.

             Үүнд:

  1. Эрх зүйн болон эрх зүйн бус дээд боловсролтой

  2. 30 хүртэлх насны эрэгтэй, 170 см-ээс дээш өндөртэй байна.

             Сантехникийн слесарь нь дараах шаардлага, шалгуурыг хангасан байна.

              Үүнд:

  1. Тусгай дунд боловсролтой

  2. Сантехникч мэргэжилтэй

  3. Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх

  4. 35 хүртэлх насны эрэгтэй хүн байна.

              Жич: Дээрх иргэд нь удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай, үнэнч шударга, идэвх санаачилгатай, харилцааны өндөр соёлтой, ажлын ачаалал даах чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй, ажилд хариуцлагатай, тогтвор суурьшилтай ажиллах;

        Иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж, бүртгэл, судалгаанд хамрагдана.

 Үүнд:

1. Өргөдөл

2. Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт №1-ийн дагуу бүрэн бичсэн байх);

3. Дээд боловсролын диплом болон мэргэжлийн үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/

4. Эмчийн орон тоонд өрсөлдөх иргэдийн хувьд хүчин төгөлдөр эмчлэх эрхийн лиценз  /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/

5. Иргэний үнэмлэх; /нотариатаар баталгаажуулсан хуулбар хамт/

Оршин суугаа нутаг дэвсгэрийн баг, хорооны Засаг даргын тодорхойлолт

6. Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь, албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь

         Бичиг баримт дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй. Шаардлагатай гэж үзвэл иргэнээс нэмэлт материал гаргуулан авна.  

         Бүртгэлийг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 00 минут хүртэл Цагдаагийн газарт  явуулна.

          Бүртгэлийн хугацаанаас хойш ирсэн иргэдийг бүртгэлд хамруулах боломжгүй болохыг мэдэгдье.

 

Харилцах утас: 70427096, 99427231, 88092944

   

ЦАГДААГИЙН ГАЗАР

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2021-09-09
Эрэн сурвалжилж байна