/ / ХЯНАЛТЫН КАМЕРААР ИЛРҮҮЛСЭН ЗӨРЧЛИЙН ТАЛААР

ХЯНАЛТЫН КАМЕРААР ИЛРҮҮЛСЭН ЗӨРЧЛИЙН ТАЛААР

     Тус Цагдаагийн газрын хяналтын камерын нэгдсэн системээр 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 09 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 45 тээврийн хэрэгслийн  зөрчлийг илрүүлэн холбогдох хуулийн заалтын дагуу хариуцлага хүлээлгэв.

Үүнд:

    -       Хамгаалах бүс хэрэглээгүй 29 зөрчил

    -       Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт гар утас хэрэглэсэн 10 зөрчил

    -       Түр буюу удаан зогсох дүрэм зөрчсөн 6 зөрчил

    Замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн хууль дүрмээ сахин биелүүлж, бие биендээ хүндэтгэлтэй хандан замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөж байна.

 ЦАГДААГИЙН ГАЗАР

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна