/ / ХЯНАЛТЫН КАМЕРААР ИЛРҮҮЛСЭН ЗӨРЧЛИЙН ТАЛААР

ХЯНАЛТЫН КАМЕРААР ИЛРҮҮЛСЭН ЗӨРЧЛИЙН ТАЛААР

     Тус Цагдаагийн газрын хяналтын камерын нэгдсэн системээр 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 24 тээврийн хэрэгслийн  зөрчлийг илрүүлэн холбогдох хуулийн заалтын дагуу хариуцлага хүлээлгэв.

Үүнд:

    -       Хамгаалах бүс, хамгаалалтын малгай хэрэглээгүй 18 зөрчил

    -       Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэсэн 3 зөрчил

    -       Түр буюу удаан зогсох дүрэм зөрчсөн 2 зөрчил

    -       Хүн тээвэрлэх журам зөрчсөн 1 зөрчил

    Замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн хууль дүрмээ сахин биелүүлж, бие биендээ хүндэтгэлтэй хандан замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөж байна.

 

ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна