/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ ТАСАГ

НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ ТАСАГ

    ЦАГДААГИЙН ГАЗРЫН НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ

 ТАСГИЙН ТАНИЛЦУУЛГА 

         Цагдаагийн газрын Хэв журмын тасаг нь анх 1995 оны 03 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан. 

        Нийтийн хэв журам хамгаалах тасгийг 1990 он хүртэл ахлах байцаагч нар удирдаж байсан бөгөөд ахлах байцаагчаар Ш.Еркинбай, С.Есерхан, Ж.Зиябай нар ажилласан байна. 

       Эрүүлжүүлэх, саатуулах байр тус тасгийн харьяанд байсан бөгөөд эмчээр Машай, У.Исхан, Ж.Тунгышбай нар ажиллаж байсан бол хүүхдийн байцаагчаар Х.Баян-Өлзий, А.Болд, Ж.Чойсүрэн, жижүүрийн офицерээр А.Болд, Д.Хатпи, Р.Бауыржан, сэргийлэгчээр Хосбармак, Баруун, Енсеген, Камел, Закей, Хусайн, Дүгэр, Силам, Тохай, Ж.Тогтамурат, Р.Уатхан, Ж.Уатхан, Нохойжав, Цагаан, Н.Кеншилик, Гүнчин, Нүдэн, Абу, Балаубай, Калкей, Сагидолда, Ж.Шарав, Ч.Бямбажав, Б.Алтангэрэл, Х.Сейл, Д.Орденхан, Ц.Даваасамбуу нар ажиллаж байжээ. 

         Цагдаагийн ерөнхий газрын даргын 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “21 аймгийн цагдаагийн газар, хэлтсийн орон тоо батлах тухай” 651 дүгээр тушаал, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн орон тоо, цол, цалингийн зэрэглэлийг батлах тухай” 672 дугаар тушаалаар тус тус “Хэв журмын тасаг”, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Орон тоо батлах тухай” 267 дугаар тушаалаар “Хэв журам хамгаалах тасаг”, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтсийн орон тоо батлах тухай” 313 дугаар тушаалаар “Нийтийн хэв журам хамгаалах тасаг” гэж бүтэц, зохион байгуулалт, нэршлийг өөрчилсөн байна.

      Нийтийн хэв журам хамгаалах тасаг нь жижүүрийн шуурхай алба, эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байр, хүүхдийн алба, урьдчилан сэргийлэх зэрэг төрөл мэргэжилийг чиг үүргийг хариуцан ажиллаж байсан ба Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц, албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэрэглэл батлах тухай” А/135 дугаар тушаалаар бүтэц, зохион байгуулалтын хувьд өөрчлөлт оруулсантай холбоотой жүүрийн албыг Эрүүгийн цагдаагийн тасгийн харьяалалд, олон нийттэй харилцах болон хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүргийг Удирдлагын бүтэцэд харьяалуулсан.

            Тахарын ерөнхий газрыг 2016 онд татан буулгаж, хэрэгжүүлж байсан зарим чиг үүргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн “Зарим нэгжийн бүтэц орон тоо батлах тухай” Б/437 дугаар тушаалаар шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах хэсэг байгуулж, Нийтийн хэв журам хамгаалах тасагт харьяалуулсан. 

           Тасгийн даргаар ажиллаж байсан алба хаагчид: 

1.д/х З.Зейнелхан          1991-1996 он

2.х/ч С.Алтай                  1997.03.01-1999.12.11

3.д/х Х.Тилеухабыл        2000.01.13-2007.10.18

4.д/х Е.Төлеу                  2007.11.13-2013.10.18

5.а/х Ж.Батзориг            2013.10.18-2014.11.19

6.д/х Э.Анхбаяр 2014 оны 11 дүгээр сараас хойш ажиллаж байна. 

            Ахлах байцаагчаар д/х З.Зейнелхан 1990-1995 онд, д/х Ж.Тунгышбай 1995-2000 онд, а/х Е.Төлеу 2000-2008 онд, а/х М.Сакен 2008-2011 онд, х/ч Х.Бекжан 2011-2018, х/ч Ш.Ержан 2018-2021 онд ажиллаж байсан бол а/д Г.Наранзул 2021 оны 02 дугаар сараас, х/ч О.Асылбек Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажил хариуцсан ахлах байцаагчаар 2021 оны 02 дугаар сараас эхлэн тус тус ажиллаж байна.

           Олон нийттэй харилцах ахлах байцаагчаар х/ч С.Хуат 1997-2002 онд, х/ч Х.Бейбитхан 2002-2003 онд, х/ч Ж.Шаяхмет 2003-2012 онд, х/ч Ж.Жанболат 2012-2018 онд тус тус ажиллаж байсан.

         Хүүхдийн ахлах байцаагч, байцаагчаар х/ч Х.Нурбат, х/ч К.Бабахумар, а/х А.Бахыт, х/ч Х.Народ, а/х С.Тилеуберди нар ажиллаж байсан бол 2013 оноос хайш х/ч М.Арнагүл, а/х К.Ёлка, д/ч К.Жайдархан нар ажиллаж байна.

        Эрүүлжүүлэх, саатуулах байрны даргаар х/ч Ж.Тунгышбай 1990-1995 онд, х/ч Д.Нуртуган 1995-2008 онд, д/х Х.Тилеухавал 2009-2012 онд, х/ч Т.Ердос 2012-2016 онд ажиллаж байсан бол х/ч Х.Нурбек  2016 оноос хойш ажиллаж байна.

       Эрүүлжүүлэх байрны эмчээр Д.Касей, Машай, У.Исхан, х/ч Ж.Тунгышбай 1990-2007 онд, х/ч Д.Нуртуган 2007-2016 онд, х/ч Х.Нурбек 2007-2016 онд, а/д Х.Хурметбек 2008-2019 онд ажиллаж байсан бол а/х Б.Мешитхан 2012 оноос, а/д Ө.Энхбаатар 2016 оноос, а/д Ц.Эрдэнэтогтох 2020 оноос хойш ажиллаж байна.

      Хэсгийн байцаагчийн орон тоо 2009 оноос анх бий болсон бөгөөд х/ч Д.Айбек, а/д А.Мырзабек, х/ч Х.Бекжан, а/д К.Ёлка, а/х З.Зангар, а/х А.Алданыш, а/х Ж.Ергазы, а/х М.Анаргүл, а/д Б.Үнэнзоригт нар ажиллаж байсан бол одоо х/ч Т.Тилеген, а/х Х.Дамысбек, а/х Х.Роза, а/х К.Депудат, а/х Ж.Тилекберген, а/д Ш.Нурболат, д/ч Ж.Бахытбек, д/ч Е.Даулетжан нар томилогдон ажиллаж байна.

       Тус тасгийн бие бүрэлдэхүүн нь хуулиар хүлээлгэсэн үүрэг болох Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж ирсэн ба одоогийн орон тоогоор тасгийн дарга 1, хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч 1, Шүүх, шүүгчийн ажил хариуцсан ахлах байцаагч 1, Эрүүлжүүлэх, саатуулах байрны дарга-эмч 1, эмч 3,  хэсгийн байцаагч-5, эргүүлийн цагдаа 8, жижүүр, харуулын цагдаа 12, хамгаалалтын цагдаа 2, сумдын хэсгийн цагдаа 14 нийт 48 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

          Одоо тус тасгийн эргүүлийн цагдаагаар а/а К.Жайдархан, а/а Х.Санах, а/а Ж.Бахытбек, а/ч У.Ертай, д/а Д.Сүхээ, д/а З.Арманбек, д/а Б.Нурмухамбет, д/а Б.Энхсаруул нар, ЭСБ-ны жижүүрийн цагдаагаар а/а Б.Айдос, а/ч Е.Аманбек, а/ч Н.Энхбаяр, д/а Х.Игилик нар, МБ-ны харуулын гэрээт цагдаагаар а/а Х.Хурмет, а/а А.Сайранбек, а/а Х.Архалых, а/ч Ц.Мөнхбаяр нар, ШШАБХ харуулын цагдаагаар а/ч А.Айболат, а/ч С.Хуанбек, д/а Х.Айдынбек, д/а Х.Бекнур нар, хамгаалалтын цагдаагаар а/а А.Нурбахыт, а/ч М.Серикжан нар тус тус ажиллаж байна.

        Мөн Алтай сум дахь хэсгийн цагдаагаар д/а А.Мөнхтөр, Алтанцөгц сум дахь хэсгийн цагдаагаар д/а Т.Айбек, Баяннуур сум дахь хэсгийн цагдаагаар д/а М.Нурбол, Бугат сум дахь хэсгийн цагдаагаар а/ч Ц.Ганцог, Булган сум дахь хэсгийн цагдаагаар д/а П.Баярсайхан, Буянт сум дахь хэсгийн цагдаагаар а/ч У.Жахсылых, Дэлүүн сум  дахь хэсгийн цагдаагаар д/а С.Күнтуган, Толбо сум дахь хэсгийн цагдаагаар а/а Д.Гагарин, Цэнгэл сум дахь хэсгийн цагдаагаар д/а Ж.Энхсаруул, Сагсай сум дахь хэсгийн цагдаагаар а/а Г.Нарангэрэл, Цагааннуур сум дахь хэсгийн цагдаагаар а/ч Д.Ербол нар тус тус ажиллаж байна.

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2020-11-01
Эрэн сурвалжилж байна