/ / СЭРЭМЖЛҮҮЛЭГ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

        Нийт Өлгийчүүд та бүхэндээ ирж буй шинэ жилийн баярын мэндийг хүргье.

Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд:

        -Архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх

       -Худалдан авч байгаа хүнсний бүтээгдэхүүн, архи согтууруулах ундааны чанар, хадгалах хугацааг харж, стандарт шаардлага хангасан бүтээгдэхүүн худалдан авах

       -Зөвшөөрөлгүй, чанарын шаардлага хангаагүй, хэрэглэх зааваргүй БНХАУ-д үйлдвэрлэсэн Салют /Пиротехникийн хэрэгсэл/-ийг худалдан авч хэрэглэхгүй байх.

       -Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүлээн авалт, баяр ёслолд оролцохдоо эд зүйлээ хулгайд алдах, гээгдүүлэхээс сэргийлэх

       -Байгууллага, аж ахуйн нэгжүүд дотооддоо хариуцлагатай эргүүл ажиллуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шинэ жилээ нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх үед ажилчин, алба хаагчдынхаа аюулгүй байдалд онцгой анхаарах      

       -Шинэ жилийн гэрэлтүүлэг чимэглэлийн цахилгаанаас үүдэлтэй гал, түймрээс сэргийлэх

                                                          

                                                      ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна